Тэтгэвэрт гарсан цагдаагийн дэд хурандаа Наранчимэг ноцтой осол гаргажээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-05-28 02:56:12
.jpg)
Энэ сарын 19-ний өдөр СХД-ийн Зүүн салааны эцсийн буудал орчимд иргэн Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Прадо маркийн авто машиныг мөргөж, зам тээврийн осол гаргасынг СХД дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Осол гаргасан н.Наранчимэгийн согтуурлын зэрэг 2.39 хувь байсан бөгөөд 2007 онд цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан нэгэн байжээ. Тэрээр хохирогч этгээдэд цагдаагийн албаны нэр барьж ёс зүйгүй харьцаж, элдэв бусаар доромжилсон аж. Н.Наранчимэгийг албаны нэр барьж ийм зохисгүй үйлдэл гаргасанд олон нийт ихэд дургүйцэж буйгаа цахим орчинд илэрхийлээд байна.
НУУЦ.мн
