Дондогдулам хатны дурсгалд зориулсан газраас иргэдэд олгосныг цуцалжээ
Нийтэлсэн: 2018-05-28 02:51:54
.jpg)
Сүхбаатар дүүргийн Засаг дарга захирамж гаргаж, тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьтын зусланд байрлах Улсын их дагина Дондогдуламын дурсгалд зориулсан газрын дэргэд газар эзэмших зөвшөөрөл авсан иргэдийн газар эзэмших гэрчилгээг цуцалжээ. Цаашид ажлын хэсэг Улсын Эх Дагина Дондогдулам хатанд холбогдох дурсгалын түүхэн үнэ, цэнэ, ач холбогдлын талаар судалгаа шинжилгээний дүгнэлт гаргах, дурсгалт газрын хамгаалалтын бүс тогтоох, байршлын цэгийг тодорхойлохоор ажиллаж эхэлсэн байна.
NUUTS.mn
