“Эрдэнэт“ нууцалдаг “Ачит Ихт” компанитай Ц.Элбэгдорж, П.Цагаан, Л.Болд нар ХОЛБООТОЙ юу ?
Нийтэлсэн: 2018-05-28 01:22:46
“Эрдэнэт” үйлдвэрт ирсэн шалгалтынхан гурван компанитай байгуулсан харилцан ойлголцох санамж бичиг, гэрээ зэргийг одоо болтол олж үзэж чаддаггүйн нэг нь “Ачит Ихт” юм. Энэ компанитай холбоотой материалыг Ц.Даваацэрэнгийн үед ч мөн Х.Бадамсүрэнгийн үед ч баримт архив орсон, нууцын жагсаалтаас гараагүй, хариуцдаг албан тушаалтан нь гадаад явсан, гаргаж өгөх эсэхийг удирдлага хэлэлцэж байна гэх зэргээр элдэв шалтаг тавиад одоо болтол үзүүлдэггүй. АН болон МАН-аас очсон ерөнхий захирал ч нууцалж байгаа нь энэ компани цаагуураа маш өндөр түвшний эрхмүүдтэй холбоотой гэдгийг нь баталдаг. Энэ компанитай холбоотойгоор 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж хохирогчоор нь БХЯ болон иргэн Ч.Д нар тогтоогдсон. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хоёр жилийн дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон.
.jpg)
Хэрэг хэрэгсэхгүй болсоноос хойш ердөө хэдхэн сарын дараа “Ачит Ихт” нь Л.Болдоос тухайн үеийн ЕТГ-ын даргаар ажиллаж байсан П.Цагааны эхнэрийн нэр дээр шилжсэн хэмээн хохирогчид мэдүүлдэг. Ийнхүү Ерөнхийлөгч,ЕТГ-ын дарга, Батлах хамгаалахын сайдаар ажиллаж байсан улстөрчид холбогдсон учраас нь тус компанитай холбоотой бүхэн нууц хэвээрээ байна гэх хардлага төрж байна. Түүх дурдахад “Эрдэнэт үйлдвэр нь “Ачит Ихт” компанитай 2013 оны 6-р сарын 30-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан байдаг. Санамж бичгийн дагуу үйлдвэр өөрийн MV-000011, №0005395, хайгуулын XV002606 дугаар тусгай зөвшөөрөлтэй газарт хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах, үйлдвэр байгуулахаар туршилт, судалгааны ажлыг явуулах зорилгоор 28,92 га газрыг 20 жилээр өгсөн. Гэхдээ энэ нь тухайн үеийн үйлдвэрийн удирдлагын Монголын талын хийсэн ажиллагаа байсан. Монгол дарга нар нь “Ачит Ихт” овоолгон уусгах технологи ашиглан катодын зэс боловсруулах үйлдвэрийг бүр 2011 оны 5-р сараас барьж эхлэн 2013 оны 10-р сард бүрэн ашиглалтад оруулсаныг Зөвлөлийн Оросын хэсэгт танилцуулаагүй, үйлдвэрлэл явуулсныг мэдэгдээгүй, өөрөөр хэлбэл тас нуужээ. Нэгэнт нуусан тул төслийн танилцуулга, ТЭЗҮ, үйлдвэрлэлийн туршилт, эдийн засгийн үр ашгийн судалгаа, тооцооллыг Зөвлөлд танилцуулаагүй. Нэгэнт танилцуулаагүй тул балансын бус хүдрийн 2-р овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор боловсруулалт хийж, жилд 10 мянган тн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нууцлаг байдлаар ажиллаж эхэлсэн гэхэд болсон. Нууцлаг үйлдвэрийн ТЭЗҮ-г 2011 онд Бээжин хотын “Уул уурхай, металлургийн ерөнхий судалгааны хүрээлэн” боловсруулсан нэртэй ч Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хянуулаагүй, хүлээн авсан дүгнэлт ч гаргуулаагүй байжээ. Ийм нэгэн нууцлаг үйлдвэр ажиллаж эхэлсэнийг ТӨХ эхлээд мэдэж анзаарч “Ачит Ихт” компанитай байгуулсан гэрээнд шалгалт хийж асуудлыг Зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлийг үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагад өгсөн боловч хэрэгжүүлсэнгүй. Жилийн дараа буюу 2014 онд ерөнхий захирал Ц.Даваацэрэн арга буюу ажлын хэсэг байгуулж катодын үйлдвэр шалгалт оруулахад ажлын хэсэг нь үйлдвэрийн ТЭЗҮ нь үндэслэл муутай хийгдсэн, эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөл гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл энэ дүгнэлтийг мөн л Зөвлөлд танилцуулалгүй хав дарсан.
.jpg)
Хэдийгээр монголчууд нь нууж байсан ч оросууд үйлдвэрийн тухай олж мэдсэн. Зөвлөлийн Оросын хэсгийн хяналт шалгалтын комисс үйлдвэрийг шалгаад “... Оросын талын хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авалгүйгээр балансын гадуурх овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор жилд 10000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Ачит Ихт” ХХК 2010-2013 онд байгуулсан нь алдаа зөрчилтэй, хууль, санхүү, эдийн засаг, техникийн үндэслэлүүдийг танилцуулаагүй, баталгаажаагүй .....” хэмээн цохон тэмдэглэж “... Балансын гадуурх овоолгыг ашиглан овоолгон уусгах технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн хууль, санхүү, эдийн засаг, техникийн үндэслэлийг Хувьцаа эзэмшигчдэд танилцуулах, Хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, балансын гадуурх овоолго болон байгаль орчныг хамгаалах асуудлыг тусгасан, ашиглалтын нэгдсэн бодлого боловсруулах...” гэсэн зөвлөмж өгсөн ч мөн л хэрэгжүүлээгүй аж. Дараалсан шалгалтын дараа “Ачит Ихт” нь үйлдвэрийнхээ ТЭЗҮ-г “Жи Эт Эс Юу” компаниар хийлгэж Эр дэс баялагийн мэргэжлийн зөвлөлд оруулсан ч “...нөөцийн бүртгэл байхгүй, яаж ямар үндэслэлээр тооцоо хийж ТЭЗҮ боловсруулсан..., ...улсын бүртгэлд нөөцгүй, иймд 90,0 сая тн зэсийг хаанаас ямар байдлаар тооцсон талаар дүгнэлт байхгүй... гэж дүгнэгдэн ахин унажээ. Энэ хугацаанд “Ачит Ихт” компаний олсон ашиг хязгааргүй. Олсон ашгийг нь баримжаалахад “Эрдэнэт” үйлдвэр хичнээн их орлогоо алдсаныг нь л тооцоход хангалттай. Нууцлаг үйлдвэрт газар өгөхдөө ихээхэн найр тавьж газрын төлбөрийг цаг тухайд нь авдаггүйгээс болж 66,8 сая төгрөгөөр хохирчээ. Орхон аймгийн Гаалийн газраас “Ачит Ихт” компаний 2014-2017 оны гаалийн бүрдүүлэлт, экспортод гаргасан барааны тоо хэмжээ, статистик дүнг авч, тооцоолж үзэхэд нийт 408,8 сая төгрөгийн валютын ханшийн зөрүү гарсан нь “Эрдэнэт үйлдвэр” ашиглалтын төлбөрийн тооцооллыг тухай бүрд нь хянаж, баталгаажуулаагүйгээс дээрх дүнгээр орлого олох боломжийг алдсан байна. Нууцлаг үйлдвэр нь борлуулсан катодын зэсийн тоо хэмжээ, ашиглалтын төлбөрийн тооцооллыг цаг тухайд гаргаж өгдөггүй утл “Эрдэнэт” үйлдвэр ашиглалтын төлбөрөө бүрэн гүйцэд авдаггүй байсан. 2014-2017 он хүртэлх гаалийн статистик мэдээгээр нууцлаг үйлдвэрийн экспортод гаргасан 36,350.5 тн катодын зэс, 408,785,042.9 мянган төгрөгийн борлуулалтын орлогын дүнд тулгуурлан ашиглалтын төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход нийт 4,6 тэрбум төгрөгийг “Ачит Ихт” компаниас авах тооцоо гарсан. Ийнхүү улстөрчдийн хооронд зарагдсан байж болзошгүй энэ компани, компаний үйлдвэр нь далд ивээл дор олон жил өндөр ашигтай ажиллаж тэр хэмжээгээрээ цаад эзэддээ асар их орлого оруулсан гэх хардлага гарч байна.
НУУЦ.мн

Би яаг сайн мэддэг хүн нь байна.Ямарч хоорондоо хамаагүй битий бүлт бүлт*** сэтгүүлчээ нэрээ бичээч!
HUATAD GARWALTAI TSI HUAN ELBEGDORJ TUUNII AWGAI HUUHDUUD AH DUU AMRAG SUULNUUDIIG SAIN SHALGAHGUI YUGAA BAIGAA ATG IINHAN TA NAR TA NAR CH MEDSER BAIJ INGEJ VAIGAA BOL ATG GAZRIIN HURSNUUS ARCHIGDAN BUGD UALAS UUR
би яг сайн мэддэг хүн нь байна. далд эзэн нь тарвагадорж ил эзэн нь пу.цагаан. асар их луйврын хэрэг шүү.