Нууц мэдээллийн уурхай

Муурнаас болж салсан хос эргээд нийлсэн ч МУУРНААС болж тусдаа байшинд амьдарч байна

Нийтэлсэн: 2018-05-26 02:18:51

Metro –д мэдээлсэнээр Тревор болон Марлен Ховс нар нь 1960 оны эхээр гэрлэсэн. Гэрлээд сайхан байшин, хоёр ч хүүхэдтэй болсон ч нөхөр нь гэртээ нэг л тав тухгүй эвгүй байдаг байсан нь муурнаас болжээ. Учир нь эхнэр Марлен нь муурны тэр тусмаа үнэтэй ховор үүлдэр гэгдэх перс муурны том хорхойтон аж. Харин нөхөр нь мууранд тур дургүй байжээ.


-Тревер яагаад ч юм мууранд дургүй, гэртээ байлгахгүй гэдэг байлаа. Надтай танилцах үед би долоон муур тэжээдэг байсан гэхээр түүнд их хэцүү байсан биз-
Эцсийн эцэст Тревор эхнэрдээ нөхөр муурынхаа аль нэгийг сонгохыг тулгахад гайхалтай нь муурнаасаа салахгүй гэжээ. Ингээд тэд албан ёсоор салсан.
-Би гэрлэх үедээ долоон мууртай байсан бол салахдаа бүр 10-тай болсон байсан тул Тревор тэсээгүй-
Тревор ахин гэрлэсэн бол экс эхнэр нь муур үржүүлгийн ажилдаа их амжилт олжээ. Түүний муурнууд хэд хэдэн том тэмцээнд түрүүлэн, өөрөө  нэрт муур үржүүлэгч, муурны том мэргэжилтэн хэмээн алдаршсан. Бүр Марлены тухай баримтат кино хүртэл хийжээ.


-Би Тревортой гэрлэхээсээ өмнө муур тэжээдэг байсан. Би мууранд бүх амьдралаа зориулж явна-
Салсанаасаа хойш 30 жилийн дараа Марлен “Channel 5” ТВ-гийн шоу нэвтрүүлэгт муурнуудынхаа хамт оролцсоныг экс нөхөр нь зурагтаар үзжээ. Тэр үед хоёрдахь эхнэр нь нас бараад 10 жил өнгөрч бас ганцаардсан байсан гэнэ. Ингээд харилцаагаа сэргээхээр шийдэн охиноороо дамжуулан экс эхнэрээ хоолонд урьжээ.  Марлен ч түүний сэтгэлийг хүлээн авч тэд энэ оны 3-р сард ахин гэрлэсэн. 

Гэтэл ахин муурны асуудал босож ирсэн ч нөхөр нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрээр 10 гаруй муур гүйлддэг эхнэрийнхээ байшингаас ердөө хагас цаг алхах зайд бас нэгэн байшин худалдан авч тусдаа амьдрах болжээ.
-Бид ярилцаад Треворын гаргасан саналын дагуу тусдаа байшинд амьдрахаар шийдсэн.-
Гэхдээ нөхөр нь эхнэрийнхээ гэрт бараг очдоггүй агаад эхнэр нь өдөр бүр муургүйгээр ирдэг гэнэ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших