“Тотал Инж”-ийн захирал ЗТЯ-ны Баатар гэх "ҮЛ ҮЗЭГДЭХ" даргад 215 сая төгрөгөө алдсан болж таарчээ
Нийтэлсэн: 2018-05-25 00:26:24
.jpg)
Энэ хэрэг 214 онд гарсан агаад өдгөө болтол хууль шүүхийн байгууллагуудын дунд шидэгдсээр байна. Тухайн үед буюу 2014 оны 11-р сарын 21-ний өдөр “JP” плаза цамхагт байрлах “Модерн намодс” ресторанд Н.Б, Ө.О, Д.Н нар нь бүлэглэн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй “...Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 30 километр зам барих...” хуурамч мэдэгдлийг үзүүлж тендер авч өгнө гээд Тотал Инж” компаний захирал Т.Ч-гээс 215 сая төгрөг авчихжээ. Гэтэл үзүүлсэн мэдэгдэл нь ай-падаар авсан зургаас хэвлэж гаргасан агаад “зуучлагчид” нь тендер, төсөл сонгон шалгаруулалтын талаар “а” ч байхгүй хүнд механизмын оператор, засал чимэглэлчин гэх зэрэг мэргэжилтэй хүмүүс байсан. Гэтэл бизнесийн туршлагатай баймаар замын том компаний захиралтан алгын чинээ чинээ цаасанд нь зад хууртагдаад асар их мөнгөө өгөөд алджээ. Зуучлагчид “бидний ард ЗТЯ-ны газрын том дарга Баатар гэж хүн байгаа, тендер найдвартай авч өгнө” гэсэн итгэлийг захиралд төрүүлж чадсан байна. Зад хууртагдсан захирал мөнгөө өгсөн хойноо л Баатар гэх дарга ерөөсөө байхгүй, анхнаасаа залилан мэхлэх зорилготой байсныг ойлгож амаа барьсан гэнэ. Харин хэрэгт холбогдогч нар нь ЗТЯ-ны газрын дарга Баатар гэх хүн л зохион байгуулсан хэмээн мэдүүлсээр иржээ. Тэр дарга “40 орчим насны махлаг, тарган шар царайтай, 175 сантиметр өндөртэй хүн, үсээ хойшоо самнасан албаны төрхтэй, чухал царайтай хүн” гэнэ. Энэ хүнийг нүдээрээ харсан гарц гэрч нь “зуучлагч” нартай ЗТЯ-наас зарласан тендерийн талаар уулзаж байсан Пүрэвдаваа гэгч агаад агаад иргэний үнэмлэхийг нь үзжээ. Бүр 1,5 сая төгрөг зээлж байсан гэнэ. Энэ дарга л 300-400 хуудастай тендерийн баримт бичиг, ЗТЯ-ны ТНБД-ын гарын үсэгтэй албан тоот үзүүлж “итгэлтэй” хүмүүсээрээ дамжуулан том компаний мөнгөтэй захирлуудтай уулзах ажиллагааг зохион байгуулах санал тавьжээ. “Итгэлтэй” хүмүүс нь Мөнхбадрал нарын зуучлагчид агаад мөнгөтэй захирал нь Чинсанаа болж таарчээ. Ингээд Баатар даргыг олж тогтоох ажиллагаа явуулсан. Үүний дагуу 40 орчим насны махлаг тарган шар хүн 2014 оноос эхлэн ЗТЯ-нд ажиллаж буй эсэхийг архивд хадгалагдаж байгаа яамны ажилтнуудын анкет зургаас шүүлгэжээ. Мөн яамны ажилтнуудыг зогсоож байгаад нүдээрээ харсан гэх Пүрэвдаваагаар таньж олуулах ажиллагаа хүртэл хийлгэсэн ч байсангүй. Пүрэвдаваа нь “Баатар” даргатай сүүлийн удаа гэрийх нь гадаа уулзсан гэнэ. Ингээд гэр нь байдаг байж болох 4-р хорооллын “Жүр-Үр”, Өргөө кинотеатрын урд хойгуур болон 3-р хорооллын хүнсний зах хавиар хайгаад олоогүй байна. “Баатар” нь “би албаны хүн учраас өөрийнхөө дугаараас ярьж болохгүй” гээд дандаа хүний утаснаас залгадаг тул утасны дугаар нь “зуучлагч” нарт байдаггүй гэнэ. Ийнхүү ЗТЯ-ны үл үзэгдэх даргаас болж энэ хэрэг гуравдахь жилдээ сунжирчээ. Энэ хугацаанд “зуучлагч” нарын өмгөөлөгчид нь “Тотал Инж” компаний захирлыг тендер авахад учирч болох саад бэрхшээлийг арилгах, өөртөө давуу байдал үүсгэх зорилгоор 215 сая төгрөг өгсөн хэмээн шалгуулахаар ханджээ. Тус компани нь авто замын тендерт олонтоо ордог, захирал нь салбарынхан дундаа нэртэй нэгэн гэнэ.
НУУЦ.мн

ТЕНДЕРИЙГ АВЛИГА ӨГЧ АВДАГ ЮМ БАЙНА. энэ замыг авлигаар барьдаг гэдгийг батлаад байх ч хэрэг***га. Замын асуудал эрхлэдэг төрийн***бан хаагч нар асар баяжсан. Шалгах ч хэрэг***га.