Нууц мэдээллийн уурхай

Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо

Нийтэлсэн: 2018-05-24 08:50:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж  шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчөөс Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлжээ. Мөн УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Монгол Улсын гавьяат хуульч Ш.Солонгын нэрийг дэвшүүлсэн юм.

Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та бүхэнд нэгдүгээрт амжилт хүсч байна. “ҮХЦ-ийн гишүүн хүн бол хууль зүй, улс төрйин өндөр мэргэшилтэй хүн байна гэж заасан байдаг. Би улс төрийн өндөр мэргэшил гэдгийг яагаад оруулсныг гайхдаг байлаа. Лам хуврагаар яривал гэгээрсэн хүмүүс байна гэсэн санаа байдаг.  ҮХЦ бол том улстөрчдийн ном хурах газар байх ёстой гэж Үндсэн хуульд заасан юм шиг байгаа юм. Монголын төвшинд ҮХЦ-д том хуульчид байдаг. Үүнд хүрч ажиллах хэцүү. Тиймээс та бүхэн том хуульчдын зиндаанд хүрч, Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл хэрэгтэй шүү.  Өнгө мөнгөний хорвоо боллоо шүү. Би хоёр жилийн өмнө УИХ-ын дарга З.Энхболд байхад “Одоо байтлаа Үндсэн хуулиа зарж иддэг боллоо “ гэж хэлж байсан. Сүүлийн үед бүлэглэлийн төрийг хулгайлах асуудал төрийн албан хаагчдын зүрхийг үхүүлэх ажил хийж байгаа. Бүхнийг мөнгөөр хулгайлсан ажлыг хийж байна. Ийм зүйлд авталгүй айлгүй ажиллаж үзээрэй. Ном хурах газар байхын утга учрыг сайн бодоорой. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болж байгаа шүү” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Үндсэн хуулийн гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих саналын томьёоллоор санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжлээ.  Ингэснээр Ш.Солонго, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нар ҮХЦ-ийн гишүүнээр томилогдлоо.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших