Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй экс нөхрийнхөө байшингийн ЦОНХООР орж эд хөрөнгийг нь эвдэлжээ

Нийтэлсэн: 2018-05-24 01:37:47

Ийм нэгэн хэрэг Баянзүрх дүүргийн 12-р дугаар хороо, Статистикийн 1 ...-р гудамжны ... тоотод гарчээ. Иргэн Г.Л-ыг гэртээ ирэхэд “Акира” маркийн шилэн ус буцалгагч, хоёр литрын халуун сав, хуучны шилэн гүц, 40 инчийн “Сони” маркийн лсд зурагтыг хагалж устган гэмтээсэн байжээ. Эд хөрөнгөө бүртгэж үзэхэд алдагдсан зүйл байсангүй. Ингээд цагдаад хандахад экс эхнэр Д.М нь үйлдсэн болохыг тогтоогджээ. Тэрээр “... Г.Л нь миний салсан нөхөр.  Тэрээр хүүхдүүдээ хоолонд оруулна, хоёр сарын тэтгэмжийн мөнгийг нь өгнө гэж ярьсан. Гэсэн ч ирээгүй тул хүүхдүүд маань уйлсан.  Намайг залгахад маргааш мөнгө шилжүүлнэ гэсэн. Гэтэл маргааш нь утсаа авалгүй шууд тасалсан. Ингээд би ярилцахаар гэрт нь очтол эзэнгүй байсан. Надад нэг түлхүүр нь байсан юм. Онгойлгох гэхэд цоожны голоо сольсон байсан тул цонхоор нь орж зурагтыг нь хагалсан...” гэжээ.  Харин хохирогчийн шинэ эхнэр нь “...  гэртээ ирэхэд байшингийн цонх онгойсон байсан. Манайх давхар хаалгатай, тухайн үед дотор талын хаалга онгойсон байсан. Ороход үүдэнд байдаг гоо сайхныхэрэгслийн тавиур унасан байсан. Хөргөгчинд байсан хүнсийг гаргаад цацчихсан,  гэрийн бүх эд зүйлсийг газар унагаж шидсэн эвдэлсэн байдалтай байсан.Цагдаа ирэхээр нь бид нар юмаа бүртгэхэд алдагдсан эд зүйлс байгаагүй. Харин зарим эд зүйлийг эвдэлсэн байсан ...” гэжээ. Экс нөхөр нь тухайн үед сар бүр төлдөг хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй байсан агаад эд хөрөнгийг нь устгаж гэмтээсэн эмэгтэйг 500 мянган төгрөгөөр торгожээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 3
  1. sun sun /103.229.177.46/ 2018-05-24 20:30:22

    zuv huuhdiin tetgever tuluhgui bgaa etgeediig torgodog boliii

  2. ulaanbaatar /182.160.3.192/ 2018-05-25 05:40:15

    mgl hed heden nohroos huuhedtei bolood tetgemj nehej amidardag hun bii gene shuu

  3. Гэрэл /66.181.178.179/ 2018-05-25 17:34:39

    Өөртөө биш хүүхэдээ харж хандаач гэсэн л байна. Арчаагүй хөгийн эрчүүд яах гэж хүүхэд өнчирүүлж явдаг байнаа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших