Нууц мэдээллийн уурхай

Газар доогуур 70 метр урт хонгил ухсан хоригдол оргоход НЭГХЭН метр дутуу байхад агааргүйдэж амиа алджээ

Нийтэлсэн: 2018-05-23 16:02:46

The Sun-д мэдээлснээр Бразилийн Монте-Карло гэдэг шоронгийн хүн амины ялтай хоригдол алдарт “Шоушенкаас оргосон нь” киноны үйл явдлыг давтахын даваан дээр азгүйтэж амиа алджээ.

Жадсон Кунья Евангелиста нь хүний амь хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан ч амьдралынхаа энэ их цаг хугацааг шоронд өнгөрүүлэхийг хүсээгүй гэнэ.

Камерт ганцаараа сууж байсан тул газар доогуур хонгил ухаж оргохоор төлөвлөжээ. Ингээд камерийнхаа жорлонгийн бохирын хоолойг дагуулан нүхэн гарц ухаж эхэлсэн байна.

Тэрээр бохирын хоолойг баримжаалан шоронгийн цахилгаан шийтийг өнгөрч хамгаалалтын хашаа хүртэл нийтдээ 70 метр урт хонгилыг хэдэн сарын турш ухжээ. Хонгил нь шоронгийн хашаан доогуур гарч ойд хүрэх ёстой байсан гэнэ. Гэсэн ч түүнд аз дутаж эрх чөлөөтэй болоход ердөө  нэгхэн метр үлдээд байхад хонгилоо ухаж байхдаа агааргүйдэж амиа алджээ.

Шоронгийн хуягууд цогцосыг гаргаж авсан агаад хөлдөө эд зүйлээ хийсэн шуудайг оосороор уясан байжээ. Мөн хонгилоос дэнлүү олжээ.  Оргох гэсэн хоригдлыг цогцосыг гарган авсаны дараа хонгилд бетон цутгаж тагласан гэнэ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших