С.Баярыг “сайд нарын” гэх 2-р төв эмнэлэгт шилжүүлэн ХЭВТҮҮЛЖЭЭ
.jpg)
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр 30 дахь хоногтоо цагдан хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баярыг дөнгөж сая 2-р төв эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Тэрээр цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч багтраа, тулай өвчин нь сэдэрч бие нь улам муудсан тул ийнхүү шилжүүлжээ. Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг ингэж Ганц худгийн хорихоос шилжүүлж байсан.
НУУЦ.мн
