Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон, зоригтой хийдэг нь цөөн болжээ

Нийтэлсэн: 2018-05-22 23:23:01

Төрийн ордонд зохион байгуулагдаж буй "Монголын Эдийн засгийн чуулган 2018" өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэсэн юм. Тэрээр:

"Бүс нутгийн интеграцид нэгдэн орох замаар хөрш орнуудтайгаа ашиг сонирхлоо нэгтгэхгүйгээр бид хөгжихгүй. Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээсээ дэндүү хамааралтай. Өнгөрсөн онд ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг нь Хойд Солонгост нүүрсний хориг арга хэмжээнд өртсний үр дүн. Биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн. Цаашдаа ч нөлөөлөхөөр байна.

Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. Хятадууд АНУ-тай хийх гадаад худалдаандаа буулт хйисэн зэрэг нь гадаад харилцааны өөрчлөлтүүд гарсаар байна. АНУ зүүн Ази дахь Хятадын хүчирхэгжилтийг тэнцвэржүүлэхийг нээлттэй зарладаг болжээ. Шийдлийг холоос хайх хэрэггүй. ҮАБ-ын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай харилцах тэнцвэртэй харилцахы эрмэлзэнэ. Гуравдагч хөрштэй соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана гэж заасан байдаг. Иймээс Монгол Улс х ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах хэрэгтэй юм. ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харьцаагаа ойрын хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй юм.

Татварын орлогыг нэмэгдүүлэх бэлээхэн боломжуудаа бид ашиглахгүй байна. Экспортын барааны бүтээгдэхүүнийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. ОХУ-тай  транзит тээврийн хэлэлцээнд гарын үсэг зурахад бий болсон.  Бүс ба зам хөтөлбөрт Монголын оролцоог идэвхтэй болгохоос өөр арга зам үгүй. Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлвэл бидэнд судалгаа бэлэн байна. Өнөөдөр үүнийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн зорилго дутсаар байгаа юм.

Эрх баригч Засагт 1.5 жилийн хугацаа үлдлээ. Хийж бүтээх хугацаа байна уу үгүй юу, Монголын эдийн засгийн форум найман удаа зохион байгуулагдлаа. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ. Та бүхэнд шийдэл гаргах зориг байгаа гэдэгт илтгэлтэй байна. Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших