Нууц мэдээллийн уурхай

Гудамжинд олон жил гуйланчилсан хөлгүй ЭМЭГТЭЙ 1,2 сая долларын хадгаламжтай байжээ

Нийтэлсэн: 2018-05-22 13:57:23

Daily Mail-д мэдээлснээр Ливаны Бейрут хотод олон жил гудамжинд амьдарсан орон гэргүйн дээр гараа буглагаараа, хөлөө шагайгаараа тайруулсан эмэгтэй Фатима Отман саяхан 52 насандаа нас баржээ. Тэр хавийнхан өдөр бүр гудамжинд тэргэнцэр дээрээ гуйлга гуйж суудаг хөөрхий талийгаачийг эртнээс мэддэг байжээ. Гэхдээ хаанахын хэн болохыг нь хэн ч хэлж чаддаггүй байв. Зарим хүмүүс хойд нутгаас ирсэн гэдэг. Мөн 1975-1990 он хүртэл үргэлжилсэн иргэний дайны үеэр сумны хэлтэрхийд оногдож гар хөлөө тайруулсан гэж ярьдаг. Уг гудамжинд амьдардаг иргэд зовсон эмэгтэйг өрөвдөж хооллож ундалж зарим нь мөнгө өгдөг байжээ. Заримдаа тэргэнцэртэй нь түрж өгдөг байсан агаад хувийн эд зүйлс нь ганц нэг хувцсаа хийсэн хэдхэн цаасан хайрцаг л гэнэ. Аагим халуун өдөр Фатимаг ундаалж байгаа цэргийн энэхүү зураг цахим болон хэвлэлээр тарсаны дараа тэр хавьдаа бүр ч их нэртэй болж хүмүүсд танигдсан гэнэ.

Гудамжинд тэргэнцэр дээрээ бурхан болсон түүний цогцосыг төрөл төрөгсөдөд нь өгөхийн тулд цагдаа нар эд зүйлсээ хийсэн цаасан хайрцгийг нь ухаад олсон зүйлдээ мэл гайхж цэл хөхөрчээ. Цаасан хайрцагнаас гялгар уутан торонд хийсэн бэлнээр таван сая ливан фунт гарч иржээ. Энэ нь бараг гурван мянган доллар юм.

Харин нь дараагийн гарч ирсэн зүйл нь тэнд байсан хүмүүсийг бүр алдуулах дөхжээ. Энэ нь банкны хадгаламжийн дансны хуулга агаад талийгаач нь 1,7 тэрбум ливан фунт буюу 1,2 сая долларын хадгаламж эзэмшдэг байсан аж.  

Ийнхүү тэр хавийнхан олон жилийн турш долларын саятанг хооллож ундаалж байснаа мэджээ. Цагдаагийнхан төрөл төрөгсөдийг хайсаар хойд зүгийн Айн Аль-Захаб хотоос олжээ. Дуудагдаж ирсэн хамаатнууд нь Фатимагийн цогцосыг  таньсан агаад хэрхэн асар их хадгаламжтай болсоныг нь бодоод олохгүй байна гэжээ.

Тэрээр олон жилийн өмнө Бейрут руу явж тэр цагаас хойш хамаатнуудтайгаа  холбоо тасарчээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших