Санхүүгийн туслалцаа хүсэж нүцгэн зургаа явуулаад БАРИГДАН эхнэр ээж хоёрт нь зодуулжээ
Нийтэлсэн: 2018-05-22 03:07:35
.jpg)
Сайн ах нараас санхүүгийн туслалцаа хүсэх нь амь дүйсэн аюултай ажил гэдгийг Н.Х гэдэг бүсгүйд тохиолдсон явдал харуулжээ. Тэрээр өнгөрсөн 2-р сарын 18-нд Баянзүрх дүүргийн 13-р хорооллын орчимд фэйсбүүкээр танилцсан Т-гийн эхнэр ээж хоёрт нүдээ хөхөртөл хамраа гэмттэл зодуулжээ. Санхүүгийн туслалцаа хүссэн нь 18 настай бол зодсон эмэгтэй нь 27-той гэнэ. Болсон явдлын тухай хохирогч нь “...2017 оны 10-р сард Т гэсэн хаягтай хүнтэй фейсбүүкээр танилцсан. Тэрнээс хойш хоёр удаа уулзсан. 2017 оны 12-р сарын сүүлээр уулзахад эхнэртэй гэдгийг нь мэдээд уулзаагүй. Тэрнээс хойш уулзахгүй явсаар 2018 оны 2-р сарын 18-ны өглөөний 07 цагт Т-гээс уулзая гэсэн мессэж фэйсбүүкээр ирсэн. Ингээд цагийн дараа “Хаанчлал” зочид буудлын дэргэд уулзахаар тохирч би очоод ирсэн гэсэн мессэж гар утас луу нь явуултал Т-гийн эхнэр гэх эмэгтэй над дээр ирсэн. Араас нь ээж нь бас дүү нь гэх эрэгтэй гарч ирсэн. Т-гийн эхнэр гэх эгч уулзангуутаа намайг шууд үсдээд янз бүрийн хараал хэлж зодсон. Газар унагаж чирч гулдарсан. Би “хүмүүсээ туслаарай” гэж хашгиран “хэл амаараа учраа ольё” гэж гуйхад тоохгүй зодоод байсан. Азаар хажуугаар өнгөрч явсан хоёр залуу цагдаа дуудаж өгсөн. Миний дээд уруул дотор талдаа язарсан, би хохирлын 480 мянган төгрөг нэхэмжилнэ” гэжээ. Харин зодсон эмэгтэй нь “... 2018 оны 2-р сарын 7-ны өдөр манай нөхөр гэртээ орж ирээд шууд унтсан. Удалгүй утас нь дуугараад байхаар нь аваад үзэхэд фэйсбүүкийн чатаар “Х Н” гэх хаягнаас манай нөхрийн “Т” гэсэн хаяг руу “уулзаж учирья, санхүү туслалцаа үзүүлнэ үү” гэж бичээд мөн өөрийн биеийн нууц газруудын зургийг явуулсан мессэж ирсэн байсан. Би нөхрөө сэрээгээд асуухад хүлээн зөвшөөрсөн агаад дахиж уулзахгүй гэсэн. Дараа нь би нөхрийхөө хаягаар ороод “Х.Н” гэх хаяг руу буудалд орьё, уулзая гэсэн мессэж бичээд Н гэх охиныг барьж авсан ... яагаад манай нөхөртэй уулзаад байгаа юм, юу хийдэг юм та хоёр гэхэд дуугарахгүй байсан ...” гэжээ. Болсон явдлыг харсан гэрч нь “...07.00 цаг өнгөрч байхад гадаа эмэгтэй хүн чарлахаар нь цонхоор хартал гурван хүн нэг охиныг чирээд явж байсан. Чирч байсан хүүхэн охины цээж рүү өшиглөөд гурвуулаа дайраад байсан. Охины хамраас цус гарч мөн биеэ хамгаалах хариу үйлдэл хийж чадахгүй байгаа нь харагдсан. Хажуугаар нь явж байсан хүмүүс боль гэж хэлж байсан....” гэжээ.
NUUTS.mn
