Нууц мэдээллийн уурхай

Замын дэргэд байшинтай эр машины дуу чимээнээс ЗАЛХАХДАА жолооч нарыг айлгах ухаалаг арга сэджээ

Нийтэлсэн: 2018-05-21 14:37:19

Английн баруун зүгт оршдог Клаус-Топ тосгоны дундуур гардаг хөдөлгөөн тасардаггүй, ачаалал ихтэй хоёр урсгалт замын яг дэргэдэх байшинг 32 настай Жим Дайк гэдэг энэ эр худалдаж авчээ. Хэдийгээр тосгоны дундуур 50км/цаг хурдтай явах ёстойг заасан замын тэмдэглэгээ бий  ч жолооч нар ерөөсөө дагадаггүй болохыг нүүж ирсэнээс хойшхи гурван долоо хоногийн тамлал харуулжээ. Жолооч нар бараг 100 км/цагийн хурдтайгаар бөөн дуу чимээтэй давхин өнгөрдөг нь эхнэр болон бяцхан хүүд нь маш хэцүү болжээ.
-Тэд тогтоосон хэмжээнээс 2-3 дахин их хурдтай явдаг. Бид нүүж ирэхээсээ өмнө ийм их хөдөлгөөнтэй, дуу чимээтэй гэж мэдээгүй-
Тосгоны захирга
а болон замын цагдаад хандсан ч тэд хуруугаа ч хөдөлгөсөнгүйд  Жим өөрөө асуудлыг шийдэхээр шийджээ. Тэрээр барилгын материалын дэлгүүрээс төмөр хоолойг шар айрагны аяганы гэрэлтдэг суурийн хамт 25 фунтээр худалдан авсан байна. Энэ  бүхнээ ашиглан хурдны замын хажууд байрлуулдаг хурд хянагч камертай тун төстэй хуурамч камер хийжээ.


-Хурд хянагч камерууд шар өнгөтэй байдаг тул дууриалган шараар будсан-
Англид энэхүү камераар хурд хэмжиж дүрэм зөрчсөн болон жолооны ард гар  утсаараа ярьсан зэрэг зөрчлийг баримтжуулан авдаг. Ингээд “камераа” замын хашууд хашаан дотроо зоожээ.
-Хэдийгээр манай хашаан дотор байгаа ч яг л жинхэнэ юм шиг харагддаг-
Камераа байрлуулсан өдөр л үр дүн нь шууд мэдрэгджээ.


-Би хагас сайны орой байрлуулахад дуу чимээ тэр дороо л шууд багасаж байгаа нь мэдэгдсэн. Хурд хэтрүүлсэн зарим жолооч нар бүр зогсож камерийг гайхан харж байсан. Тэд ингээд л эрхээ хасууллаа гэж айсан байх-
Тосгоныхон Жимийн санаачилгыг бүрэн дэмжжээ.
-Тосгоныхон маань их баяртай байгаа. Одоо болтол хэн ч “камерийг” эвдээгүйд би бүр ч их баяртай байна-
Гэхдээ тэд энэ заль нь удахгүй илрэх байх гэдгээс айж байгаа гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. сээгий сэк /202.179.27.30/ 2018-05-22 16:38:05

    Манай байрны доор сигналаа орилуулдаг машинууд энд тэндээ хонхойсон бас салхины шил нь цууралттай болсон бнлэ хахахахаха

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших