Дээрэмчид 2007 онд өөрсдийг нь шоронд СУУЛГАСАН гэрчийг 2017 онд шоронгоос гараад буудан хөнөөжээ
Нийтэлсэн: 2018-05-20 13:27:56
2007 онд 14 настай хүү Абрахам Бадруг сургуулийн найз нь үдэшлэгт урихад дуртайяа зөвшөөрчээ. Гэтэл тэр нь үдэшлэг биш харин өсвөр насны гэмт хэрэгтнүүдийн цугларалт байж таарсан. Хүүг очиход “үдэшлэг” болж байсан байшингийн нэг өрөөнд 10 хөвгүүн нэгэн охиныг зодож байжээ.
-Тэд охиныг гар хөлөөрөө цохиж өшиглөн толгойг нь хананд мөргүүлж байсан. Дараа нь хувцсыг тайчсан-
Гайхаж балмагдсан Абархамын нүдэн дээр хөөрхий охиныг хүчирхийлжээ. Сэхээ орсон хүү хүчирхийллийг зогсоон зодолдож байж охиныг гаргаж зугтаалгажээ. Араас нь хөөх гэсэн хөвгүүдийг гаргахгүйн тулд хаалгыг ганцаараа хааж тэр хооронд охин зугтаж амжсан байна. Дараа нь мөрдөн байцаалтаар өсвөр насны дээрэмчдийн бүлгийн толгойлогчид нь зохих ёсны хүндэтгэл үзүүлээгүй охиныг ийнхүү хашраасан нь тодорхой болсон.
Абрахам анхнаасаа мөрдөн байцаагчидтай хамтран ажиллаж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөнөөр гэмт этгээдүүдийн буруутай нь нотлогдсон. Тэнд байсан арван хөвгүүний нэг нь бүх насаараа хоригдох ял авч үлдсэн ёс нь 8-12 жилээр хоригдсон. Абрахамын эр зоригийг үнэлж түүнийг шудрага ёсны одонгоор шагнасан. Харин ээжийх нь өдгөө ярьж байгаагаар гэрчийн мэдүүлэг өгсөнийх нь төлөө хүүг 2007 оноос л заналхийлж эхэлжээ.
-Тэр үед манай цонхыг хагалж хаалга руу ялзарсан өндөн шидэж байсан. Хүү маань ч дээрэмчдийг хэзээ нэгэн цагт өшөөгөө авна гэдгийг зөнгөөрөө мэдэрч энэ тухай надад олонтоо хэлж байсан-
Гэрчийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Абрахамын гэр бүлд өөр дүүрэгт байр өгч өөрөө ч хэсэг зуур Лондонгоос явжээ. Харин хүчирхийлүүлсэн охин нэрээ солин өөр хот руу шилжиж шинэ амьдралаа эхэлсэн. Абрахам 2016 онд Лондонд буцаж ирсэн агаад дараа жил нь гэмт этгээдүүдийн зарим нь шоронгоос суллагдсан нь тодорхой болжээ. Тэр мөчөөс эхлэн дээрэмчид өшөөгөө авахаар өөрсдийг гэрчилсэн залууг эрэн хайж эхэлсэн. Үүнийг ч Абрахам мэджээ. Суллагдсан дээрэмчдийн хоёр нь шинэ байрыг нь олж улмаар гудамжинд араас нь дагаж байгааг ажигласан байна. Мөн машины цонхыг нь хагалж зурсан нь нэг ёсны сануулга байжээ. Залуу болсон явдлыг ээждээ хэлсэн агаад тэд цагдаад хандсан ч тодорхой арга хэмжээ авсангүй. Ингээд өнгөрсөн 3-р сарын 25-нд Абрахамыг машинаараа гэртээ ирэн буухад нь үл мэдэгдэх этгээд араас нь бууджээ. Ойрын зайнаас тулган буудсан тул тэрээр газар дээрээ амиа алдсан.
Цагдаа нар гэмт этгээдийг одоо болтол олоогүй байна. Өдгөө ээж нь хуулийнхан хүүг нь хамгаалах талаар дорвитой зүйл хийгээгүй хэмээн гомдол гаргажээ.
-Хүчиндүүлсэн охин нь шинэ нэр шинэ бичиг баримт авч өөр газарт шилжин суусан. Гэтэл бидний байрыг сольж өгсөнөөс өөр зүйл хийгээгүй. Дээрэмчид шоронгоос гарч ирээд заналхийлж мөрдөж байгааг хүртэл мэдэгдэхэд цагдаа арга хэмжээ аваагүй. Хүчиндүүлсэн охин хохирогч. Гэмт хэрэгтнүүдийг гэрчилсэнээрээ хүү маань ч бас хохирогч болсон. Гэтэл түүнийг маань огт хамгаалсангүй-
NUUTS.mn
манайд ч ийм юм байгаа амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэдэгдээ