Нууц мэдээллийн уурхай

“Центер” ажиллагаа буюу 1956 онд КГБ НАТО-гийн холбооны америк офицерийг УРХИДСАН нь ...

Нийтэлсэн: 2018-05-19 04:29:30

Энэхүү ажиллагаа нь хүйтэн дайны үед КГБ-ын хамгийн амжилттай гадаад операцийн нэг гэгддэг. 1956 онд Францын нийслэл Парижийн ойролцоохь Орли хотын орших НАТО-гийн холбооны нууц төвийн ажилтан америк дэслэгч Роберт Ли Жонсон (Robert Lee Johnson; 1922  — 1972)-ыг амжилттай элсүүлж авсанаар тухайн үедээ маш чухал мэдээллийг олж авсан. 1953 онд Баруун Германд алба хааж байсан дэслэгч нь дээд удирдлагатай муудалцаж гомдож бухимдсандаа Зөвлөлтийн ЭСЯ-нд хандан улстөрийн орогнол өгөхийг хүсжээ. Түүнтэй КГБ ажилтан уулзаж Америкийн цэрэгт алба хаангаа коммунизмд улам их тус хүргэхийг ятган ойлгуулж чаджээ. Цэргээс халагдсаны дараа Америктаа эргэн ирсэн ч оросуудтай холбоогоо таслаагүй байна. Гэхдээ энгийн иргэн болсон Робертын тус бага байсан тул КГБ буцаж цэргийн албандаа орохыг үүрэгджээ. Үүний дагуу албандаа буцаж орж улмаар Францын Орлеон хот дахь Америкийн цэргийн баазад хувиарлагджээ. Гэсэн ч шинэ байрлалыг нь КГБ ахин чамлаж Орли хот дахь НАТО-гийн холбооны төвд очихийг шаардсан байна. Энэ төвөөр дамжуулан НАТО нь Пентагонтой холбоо барьдаг байжээ. Мөн энэ төвөөс л Европ дахь Америкийн цэргийн дайчилгааны болон оператив төлөвлөгөө, нууц мэдээллийг тайлах шифр зэргийг олох боломжтой байсан. КГБ-ын мэдээллээр энэ төв нь маш чанд хамгаалалттай бетонон бункерт байрладаг. Хоёр өрөөтэй агаад эхний өрөөнд нь захидал мэдээллийг ялган ангилдаг бол хоёрдахь өрөө нь бүр илүү хамгаалалттай. Ган төмрөн хаалгатай энэ өрөөний ган сейфэнд нууц мэдээлэл, нууц мэдээллийг тайлах шифрийг хадгалдаг. Хоёр дах өрөөнд зөвхөн нууцын ажилтан хамгаалалтын офицерийн хамт ордог. Дээрээс өгсөн удирдамжийн дагуу Роберт хөөцөлдсөөр 1961 онд уг төвийн хамгаалалтын алба руу шилжиж чаджээ. Ажилдаа хариуцлагатай, зүтгэлтэй байсан тул удирдлага нь үнэлж жирийн хамгаалалтын офицероос тусгай үүрэгт ажилтан болгож дэвшүүлсэн. Тусгай үүрэгт ажилтан нь амралтын өдрүүдэд төв дээр ганцаараа жижүүрлэдэг. КГБ-ын дамжуулж өгсөн тусгай багажийн ачаар Роберт бүх хаалганы түлхүүрүүдийн хэвийг авч чаджээ. Удалгүй аз дайрсан байна. Удирдамж ёсоор нууцын ажилтан нь хоёр дахь өрөөний хаалганы кодийг цээжлэх ёстой ч нэг нь алдаа гаргаж цаасан дээр бичсэн байсныг нь олж хараад дор нь тогтоож авчээ. Улмаар хоёрдахь өрөөний сейфний кодыг олж авсанаар хадгалагдаж байгаа нууц материалд хүрэх бүрэн боломжтой болсон.  Үүний дараа КГБ ажиллах тушаал өгчээ. 1961 оны 12-р сарын 15-ны нямаас даваад шилжих шөнийн 00 цагт ганцаараа жижүүрлэж байсан Роберт албан байраа орхин гарч хуучин «Ситроен» машиндаа суун Орли хотын нисэх буудал явах замаар давхижээ. Машины багажинд нь нууц баримтаар дүүргэсэн «Эр Франс» нисэх компаний аялалын чемодон байсан. Ингээд замд хүлээж байсан КГБ-ын төлөөлөгчид өгөөд оронд нь дарс чихэр хийсэн яг ижил чемодан авч ажил руугаа буцан давхижээ. Чемодан авсан ажилтан Зөвлөлтийн ЭСЯ-нд ирж шөнийн 03 цаг хүртэл хугацаанд бүх баримтыг хувилж авчээ. Дараа нь бүх баримтыг яг байснаар нь буцаан хийгээд Орли хотоос ердөө таван минут явах зайд байдаг оршуулгын газрын дэргэдэх автозогсоолд зогсох «Мерседес»-д чемоданыг орхижээ. 10 минутын дараа Роберт ирж аваад ажил дээрээ очин сейфенд буцааж хийжээ. Өглөөний 06 цагт ээлжээ хүлээлгэж өгсөний дараа гэртээ харих замдаа урдаас тогтсон утасны бүхээгний дэргэд «Х» үсгээр тэмдэглэсэн «Лаки Страйк» тамхины хоосон хайрцаг үлдээсэн нь бүх зүйл хэвийн гэсэн дохио байжээ. Ийнхүү долоон удаа мэдээлэл дамжуулж өгчээ. Харин долоодахь ажиллагаа нь бүтэлгүйдэх шахсан. КГБ-ын төлөөлөгч товлосон газраа чемоданаа орхисон ч Роберт ирж авсангүй. Цаг явж холбооны төвийн харуулын ээлж солилцох 06 цаг дөхсөөр байсанд эрсдэлтэй алхам хийхээс өөр аргагүй болжээ. Ингээд холбооны төвийн байранд очиж Робертын машины арын суудалд чемоданаа хийгээд явжээ. Харин тогтсон цагт утасны бүхээгийн дэргэд ажиллагаа хэвийн гэсэн тэмдэг тавиастай байсан ч КГБ сэжиглэж бүх холбоогоо тасалжээ. Гэтэл үнэндээ тэр шөнө Роберт ердөө унтчихсан байсан аж. Чемоданаа шилжүүлж өгсөний дараа төв дээрээ ирэн хоолоо иджээ. Дараа нь хэсэг зуур дугхийхээр шийдсэн ч нам унтчихсан гэнэ. Ингээд ээлж солилцохоос ердөө 15 минутын өмнө буюу 05 цаг 45 минутад сэрээд учраа олохгүй сандарчээ. Азаар машинд чемодан нь байсанд нууц материалаа яаран сандран сейфэнд хийж амжээ. Түүнийг нууцын өрөөний хаалгыг дөнгөж түгжиж дуусахад ээлжийн офицер нь орж ирсэн гэдэг. Ажиллагаанд хэдий алдаа гарсан ч нураагүй байсан. Гэтэл оросууд гэнэт холбоогоо тасалсан тул Роберт сэтгэлзүйн хямрал цочролд оржээ. Энэ байдал 1964 он хүртэл үргэлжилж сүүлдээ тэсэхээ байгаад эхнэрдээ үг алдсанд эхнэр нь зохих газрууд нь мэдээлсэнээр баригдсан.

Тухайн үед Роберт Ли Жонсоны учруулсан хохирол нь асар их гэгдэж бөөн шуугиан дэгдсэн. Түүний хэргийг мөрдсөн ажлын хэсгийн тайланд “Зөвлөлтийн талд дамжуулсан зарим нууц мэдээллийн хор хохирлыг үнэлэхийн аргагүй байна. Хэрвээ тэдгээр мэдээлэл алдагдсаны дараа дайн дэгдсэн бол Америк шууд ялагдах байсан” гэжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших