Үйлчилгээний газруудын талаар гомдол ГАРГАЖ нөхөн төлбөрийн мөнгөөр халаасаа түнтийлгэдэг эр
Нийтэлсэн: 2018-05-19 03:03:06
.jpg)
Монголын намчин, “бөгс ухагч” залуучуудтай төстэй маягаар амьдардаг Крис Оуэн гэдэг англи эрийн тухай The Sun-д мэдээлжээ. Лондонгоос баруун хойд зүгт орших Бакингемшир гүнлэгт амьдардаг тэрээр өөрт нь таалагдаагүй ажил, үйлчилгээний талаар байнга гомдол гаргаж өргөдөл бичиж цахимаар цацна хэмээн сүрдүүлж нөхөн төлбөр, суутгал, хямдрал урамшуулал авахын тулд цөхрөлтгүй явдаг. Мөн хүссэнээ авч ч чаддаг агаад энэ бизнесийн орлого нь жилдээ мянган фунтээс буудаггүй нь монгол мөнгөөр 4-5 сая төгрөг гэнэ. Тэрээр амтгүй хоолноос эхлээд удаан явж ирсэн хүргэлтийн үйлчилгээ гээд бүхий л “төрөл”-д гомдол гаргадаг. Тийм ч учраас “бөгс ухагч” гэсэн утгатай хочтой болсон агаад хотын үзвэр үйлчилгээний газар, компаниуд бүр айдаг болжээ. Крис нэг л гомдол гаргасан бол заавал мөнгө авч байж салдаг. Ийм маягаар нэмэлт орлого олж болохыг гурван жилийн өмнөөс ухаарсан гэнэ. Тэрээр үнэт эдлэлийн дэлгүүрээс гантиган тавцантай ширээ захиалсанд гурван удаа гэмтэлтэйг авчирч өгчээ. Дөрөвдөх удаад нь бүр нурж унах шахсан ширээ авчирсан гэнэ.
.jpg)
-Би гурван бямба гариг дараалан ширээгээ хүлээж байхад тэд тухай бүрд гэмтэлтэй, зурагдсан ширээ авчирсан. Эцэст нь би гомдол гаргах бүрэх эрхтэй болсон гэж үзсэн-
Тэрээр гомдол гарган дэлгүүртэй заргалдсаар 200 фунтын нөхөн төлбөр авч чадсан нь ширээний үнийн 1/3-тэй тэнцжээ. Энэ мөчөөс эхлэн бусдын алдаан дээрээс мөнгө босгож эхэлсэн байна. Үйлчилгээний байгууллагууд зохих журам стандартын дагуу үйлчилж байгаа эсэхийг маш хянуур аждаг болжээ Энэ ажиглалтандаа үндэслэн гомдол гаргасаар нөхөр төлбөр, суутгал хямдрал зэргээс эхний жилдээ 637 фунт олсон байна. Хамгийн дээд тал нь жилд 1069 фунтын ашигтай ажиллаж байсан гэнэ.
-Би өө хайгаад байдаггүй л дээ. Гэхдээ гомдол гаргах боломж гарвал дор нь ашигладаг-
Түүний гол бай нь хоолны газрууд гэнэ.
-Би майонезид тун дургүй. Гэтэл түргэн хоолныхон сэндвич, бургердээ дандаа үүнийг хийдэг. Харин би гомдол гаргасаар майонез хольсон хоолны үнийг тооцооноос хасуулдаг эсвэл хямдрал авдаг. Дээр нь удаан хүлээлгэсэн гээд ахиад мөнгө хасуулах жишээтэй-
.jpg)
Нэгэн зоогийн газарт дөрвөн найзтайгаа хооллож байхад захиалсан цэвэр усыг нь авчирч өгөлгүй хагас цаг болжээ. Энэ үед Крис заал зохион байгуулагчтай “мэргэжлийн түвшинд” ажиллаж хоолны тооцоогоо төлөөгүйгээр барахгүй удаан хүлээлгэсний “нөхөн төлбөрт” дарс амттанаар дайлуулж нийтдээ 200 фунтээр “шатаажээ. Гэтэл хоолны бүх үнэ нь ердөө 25-хан фунт хүрч байсан. Мөн нэг удаа засварын компанийхан гэрт нь засвар хийж байгаад шинэхэн солиулсан цахилгааны утсыг нь гэмтээжээ. Засварчид газар дээр нь 80 фунт нөхөн төлсөн ч энэ нь бага санагджээ. Ингээд компанид албан ёсоор гомдол гаргаад мөн BBC-д яриа өгсөн байна. Үүний дараа компани түүнд 480 фунт нэмж төлжээ. Өнгөрсөн жилд зоогийн газрын жорлон бохир байсан гэдэг үндэслэлээр 42 фунтын нөхөн төлбөр авчээ. Удаан хүлээлгэсэн гэдэг шалтгаанаар хоолны тооцооноосоо тогтмол 10 хувийг хасуулсан байна. Зөөгч, худалдагч бүдүүлэг харьцсан гэх шалтгаанааар 68 фунтын нөхөн төлбөр авч хямдрал эдэлсэн байна. Крисийн аав нь мөн сайн “бөгс ухагч” гэнэ. Өдгөө аав хүү хоёр хэн нь их мөнгө хийх гэдэг тал дээр өрсөлддөг болжээ.
NUUTS.mn
