Нууц мэдээллийн уурхай

Засан хүмүүжүүлэх лагерьт уйгарчуудад ХҮЧЭЭР гахайн мах идүүлж архи уулгадаг

Нийтэлсэн: 2018-05-18 14:08:20

ДейлиМэйл –д мэдээлснээр Хятадын харгис засгийн газар цөөн тоот үндэстэн болох уйгарчуудыг улам хатуу чангаар мөрдөн мөшгиж байна. Хоёр жилийн өмнөөс мусульман шажинт үндэстнүүд төвлөрөн амьдардаг Шиншиан-Уйгарын өөртөө засах оронд засан хүмүүжүүлэх лагерь гэгчийг олноор нь байгуулсан. Эдгээр лагерьт эрх баригчдын сэжиг бүхий зарласан уйгар, казак, хотон зэрэг үндэстнүүдийг хүчээр аваачиж Хятад “эх орон”, Хятадын коммунист намд үнэнч байх үзлээр хүмүүжүүлдэг гэнэ. 

Сэжиг бүхий гэж тооцогдсон уйгарчууд шууд баривчлагдан ирж 1,5-2 жилээр “засан” хүмүүждэг. Энэ хооронд гэр орныхонтой нь бараг уулзуулдаггүй агаад эргэлт цөөхөн оруулдаг.

“Эх улсыг хагалан бутаргах”, “салан тусгаарлах үзэл” болон “шашны хэнээтэн”-ий үзэлд автагдсан гэх тэдгээр иргэдийг хаалттай, хатуу чанга дэглэмтэй лагерьт хүчирхийлэл, доромжилон гутаах, эрүү шүүлтийн аргаар “хятад хүн” болгон засан хүмүүжүүлдэг. Хоригдсон иргэдийг хятадаар ярихыг тулгаж Хятадын түүх, Коммунист намын үзэл санааг судалж Мао Цзэдун, Дэн Сяопин болон одоогийн удирдагчдын хэлсэн үг уриа лоозонг цээжлүүлдэг. Мөн лалын шажинтнуудын цээрлэдэг гахайн махыг хүчээр идүүлж архи согтууруулах ундаа мөн хүчээр уулгадаг гэнэ. Үүнээс хамгийн аймшигтай нь шажин шүтлэгээсээ татгалзахыг шаардаж эрүүдэн шүүдэг аж.  Одоогоор нийтдээ 900 мянга гаруй мусульман иргэд хоригдон “хүмүүжигдэж” байгаа нь уйгар гэр бүл болгоноос нэг хүн хоригдож байгаа гэсэн тооцоо гарчээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших