25-тай залуу 17 настай хүүгийн дүрээр сургуульд орж 14-төй охинтой ҮЕРХЭЖ байгаад баригджээ
Нийтэлсэн: 2018-05-18 03:01:26
Dallas News-д мэдээлснээр Америкийн Даллас хотын 25 настай Сидни Бувье Гилстрап-Портли гэдэг залуу 17 настай хүүгийн бичиг баримтаар хоёр ч дунд сургуульд орж бүтэн жил “сураад” баригджээ. Тэрээр Техас мужаас гаралтай гэнэ. Өнгөрсөн жил энэ мужийг “Харви” хар салхи дайрч олон мянган хүн орох оронгүй болж дүрвэсэн. Залуу ч тэдний нэг байжээ. Тэрээр хар салхинд эцэг эх, гэр орноо алдсан гэх 17 настай Рашун Ричардсон гэдэг өсвөр насны хүүгийн бичиг баримтаар Даллас хотын “Skyline” гэдэг дунд сургуульд амархан оржээ.
Дараа нь өөр дүүргийн “Hillcrest” гэдэг сургууль рүү шилжиж сургуулийн сагсан бөмбөгийн багт оржээ. Бүр сургуулийн сагсан бөмбөгийн од болж чадсан байна. Өмнө нь сагс тоглож байсан тэрээр багийнхаа шилдэг довтлогч болоход ядах юмгүй байжээ. Тэрээр бүтэн жилийн турш багийнхаа гол довтлогчоор тодорч олон удаагийн тэмцээнд оролцжээ.
Гэтэл нэг удаагийн тэмцээнд нь өмнө нь 2011 онд Техаст дасгалжуулагч нь байсан Филлип Рэндаллтай халз таарсан байна. Дасгалжуулагч экс тоглогчоо дор нь таньсан агаад сургуулийн багийн удирдлагад мэдээлсэн байна. Хэрэг илэрмэгц хөгшин “сурагч”-ийг хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан хэмээн баривчилсан. Түүнээс гадна 25 настай залуугийн эсрэг сургуулийн нэгэн охины эх гомдол гаргажээ. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн од болонгуутаа Сидни нь 14 настай охинтой үерхэж эхэлсэн гэнэ.
Охины ээж нь түүнийг 17-той гэж бодож байсан тул охиноо гурав насаар ах залуутай болзоход нь дургүйлхэж байжээ. Гэтэл охиных нь үерхдэг “хүү” бүр 25 настай болохыг мэдээд цочролд орж гомдол гаргасан гэнэ. Одоогоор Сидни нь 14 настай охинтой дотно харилцаанд орсон эсэхийг тогтоогоогүй байна. Үүнээс ч илүү гайхалтай зүйл нь хөгшин “сурагч” нь эхнэр бяцхан охинтой агаад тэд сургууль дээр нь ирж тэмцээнийг нь үздэг байжээ. Харин сургуулийхандаа эгчийгээ хүүхэдтэйгээ ирсэн хэмээн тайлбарлаж байсан гэнэ. Хөгшин “сурагч” өөрийгөөө хамгаалж сагсан бөмбөгчний гараагаа шинээр эхлэхийн тулд л хуурамч бичиг баримтаар дунд сургуульд орсон гэж мэдүүлжээ.
НУУЦ.мн