Нууц мэдээллийн уурхай

Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нар танхимын зарчимаа зөрчжээ

Нийтэлсэн: 2018-05-18 02:28:01


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үндсэн чиглэл гэдэг бол "Дараа жилийнхээ төсвийг энэ хүрээнд, ийм чиглэлийн дагуу батална" гэсэн баримт бичиг. Гэвч УИХ хэтэрхий нарийвчлан хэлэлцэж байна. Учир нь, төсөв хэлэлцэж байгаа мэт гишүүн бүр санал гаргаж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдээ мөнгөн дүнтэйгээр нь багтаахыг хичээжээ. Бүр Засгийн газрын гишүүд нь танхимын зарчмаа зөрчиж санал оруулж ирсэн тохиолдол ч гарчээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Засгийн газраас оруулж ирсэн үндсэн чиглэлийн төсөл дээр Засгийн газрын гишүүд санал гаргаад элдэв янзын юм нэмээд байх юм. Танхимын зарчим гэж байна уу, ер нь" гэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын гишүүдийн саналыг эргүүлэн татаж байна" гэж хэлсэн ч УИХ-ын дарга "Санал гаргасан хүн хэлэлцүүлгийн аль ч шатанд саналаа эргүүлэн татаж болно. Өмнөөс нь ингэж татахаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөнө" гэв. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар "Сингапур улсад томилолттой явж байгаа Ц.Цогзолмаа сайдтай утсаар ярилаа. Гаргасан саналуудаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ" гэв.

Гэвч удалгүй Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мөн л гаргасан саналаа дэмжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. Түүний дараа үг хэлсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "УИХ хэзээ үндсэн чиглэл хэлэлцэхдээ ингэж нарийн тооцоололтой төсөл хөтөлбөрүүдийг тусгадаг болчихов оо. Үүнийг чинь төсөв хэлэлцэхдээ л яриад шийдчихэж болно шүү дээ. Засгийн үүнийгээ танхимаараа ярилцаад нэг ойлголттой орж ирэх ёстой. Гэтэл УИХ дээр оруулж ирснийхээ дараа нэмж санал гаргаад байх юм. Үндсэн чиглэлийг ингэж хэлэлцэж болохгүй. Бүр болохгүй бол төслөө эргүүлэн тат Ч.Хүрэлбаатар сайдаа" гэсэн юм.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших