Төмөр замын осолд дарга нар БУС дэр мод буруутай болжээ
Нийтэлсэн: 2018-05-17 23:34:17
.jpg)
ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өнөөдөр 16-17 цагийн үед "ДАРХАН 1" өртөөнд осолдон мэргэжилтнүүд вагоныг босгохоор ажиллаж байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлж буйгаар, нийт гадаад паркын найман вагон замаас гарсан. Нэг вагоны ачиж явсан үр тариа асгарсан, нэг вагон хажуулдсан, зургаан вагон босоогоороо байдалтай байна гэв. Ачааны вагон байсан учир хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй гэж эх сурвалжууд мэдээллээ. Асгарсан будааг шуудайлж, амыг оёж битүү вагонд ачихаар 200 хүн ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос сэргээн босгох галт тэрэг 17.14 цагт хөдөлж 22 цагийн үед Дарханд очихоор явж байгаа юм байна. Ослын шалтгаан нь төмөр замын дэр мод ялзарч муудсанаас вагон замаасаа гарсан байна гэжээ. Ийнхүү энэ осолд муудсан дэр модыг солих арга хэмжээ аваагүй төмөр замын удирдлага буруугүй болж байна.
НУУЦ.мн

Мод буруутай болоод л таарна