Нууц мэдээллийн уурхай

ҮЦХ-гийн захирал болсон Ш.Сайхансамбуугийн охин авга ах Ш.Баснэгсамбуугийнхаа охиныг ажилд АВЧЭЭ

Нийтэлсэн: 2018-05-17 00:54:03

Саяхан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Манай охин улс төрд орсон. МАН-ын эмэгтэйчүүдийн төлөөлөлд гайгүй боловсон хүчин бэлтгэж өгсөн. Тус намын эмэгтэйчүүдийн төвшинд эзэмшсэн  мэргэжлээрээ ч ёс суртахуунаараа  ч миний охин дээгүүрт орно” хэмээн охиноо ил магтсан. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал охин нь авга ах  Ш.Баснэгсамбуугийнхаа охин Уянгыг ажилд авчээ. Ийнхүү хамаатнууд нэг дор ажиллаж байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэйн дээр ёсзүйн хувьд ч зохимжгүй юм. Б.Уянга нь жирийн ажилтан бус харин харин хурган даргын алба хашдаг гэнэ.

Хэрвээ Ш.Сайхансамбуу охиноо улстөрд хол явах хүн хэмээн дээлний захыг нь мушгиж ёс суртахуунтай хэмээн магтаж байгаа ч ачир дээрээ ах дүү хамаатнууд, ашиг сонирхол нэгтэй бүлэглэлээрээ албан газраа дүүргэдэг одоогийн намчин хурган дарга залуусаас ялгаа алга. Уг нь Б.Уянга нь авга ахынхаа охиноор татуулахгүй “артай” бүсгүй гэнэ. Түүнийг өдгөө Оюутолгойг ТҮЗ-ийн гишүүнээр ажиллаж жилийн 100 мянган доллар халаасалж суудаг МАН-ын Б.Мөнхбаатарын “фракц”-ийх гэдэг.  Нэг хэсэгтээ энэ том компанид дээгүүр албан тушаалд очих нь хэмээн  шивэр авир хийж байсан. Гэсэн ч “хайртай” дарга нь татаж чадахгүй л байгаа бололтой.

С.Эрдэнэтуул нь олон авга нарынхаа дундаа Баснэгсамбуу ахыгаа онцгойлох нь аргагүй юм. Хоёр жилийн өмнө Ш. Сайхансамбуу нь Бамсамбуу дүүтэйгээ “Нарантуул” компаний хувиа булаацалдан муудалцаж бүр шүүхдэлцэж байсан. Дүү  нь төрсөн ахаасаа “Нарантуул трейд” компаний 16.1 хувь болон МАН-ын  Тусгаар тогтнолын ордонд хандивласан гэх 680 мянган доллароо нэхэн бүр шүүхэд өгсөн. Ах нь хариуд нь авч өгсөн баахан машинаа нэхсэн. Дэнжийн мянгын барааны захыг анх 48 сая төгрөгөөр худалдан авсан агаад дүү нь 7.6 сая төгрөг буюу 16.1 хувийг нь гаргасан гэж баталдаг. Ах нь мөнгөнд нь таарсан хувь эзэмшүүлнэ хэмээн олон жил хуурсаар сүүлд нь намын байранд хандив өгөх хэрэгтэй байна, энэ удаад тусалбал хувийг чинь өгнө гэсэнд дүү нь 680 мянган долларыг ахынхаа нэрээр МАН-ынханд өгсөн ч 16.1 хувийг нь нэр дээр нь шилжүүлээгүй. Хамаатан садны энэ том дайсагналцалын үеэр Баснэгсамбуу нь Сайхансамбуугийнхаа талд орж байсан гэдэг. С.Эрдэнэтуул 2016 онд  Баянзүрх дүүргийн НИТХ-д нэр дэвшин сонгогдсон. Тэр үед дөрвөн ч удаа гурил, сурагчийн дүрэмт хувцас, сурах бичиг ном дэвтэр тараасан. Өгдөг гол бэлэг нь аавынх нь Завхан дах гурилын үйлдвэрийн “Өгөөмөр” гурил.

Өгөөмөр шар талд байдаг талбай нь Монголын анхны бүрэн усалгаатай талбай гэдэг. Ш.Сайхансамбуу үйлдвэрийг  УИХ-ын гишүүн болсон жилээ дараагийн сонгуульд нутгаасаа гарах зорилгоор байгуулсан ч нэр дэвшиж чадаагүй. Гэхдээ аавд нь тус болоогүй гурил өдгөө охинд нь хэрэг болж байна. Нарантуулын босс охиноо Оксфордод 70 мянган доллароор сургасан гэдэг. Харин УИХ-ын сонгуульд бэлдүүлэн баянзүрхчүүдэд танил болгохын тулд хэдэн зуун тонн гурил зарцуулахыг бид таашгүй.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 4
  1. mongonii bicheech /112.72.8.2/ 2018-05-17 20:06:04

    iim bayan ulsuud ene Munkhbaatar gegcheer tatuullaa yu. egch duus 1niigee ajild avahad sh*** hudlaa oor hunii ner holboj bhiimaa. mongonii bicheechee gj

  2. mongonii bicheech /112.72.8.2/ 2018-05-17 20:06:43

    iim bayan ulsuud ene Munkhbaatar gegcheer tatuullaa yu. egch duus 1niigee ajild avahad sh*** hudlaa oor hunii ner holboj bhiimaa. mongonii bicheechee gj

  3. mongonii bicheech /112.72.8.2/ 2018-05-17 20:06:54

    iim bayan ulsuud ene Munkhbaatar gegcheer tatuullaa yu. egch duus 1niigee ajild avahad sh*** hudlaa oor hunii ner holboj bhiimaa. mongonii bicheechee gj

  4. mongonii bicheech /112.72.8.2/ 2018-05-17 20:07:02

    iim bayan ulsuud ene Munkhbaatar gegcheer tatuullaa yu. egch duus 1niigee ajild avahad sh*** hudlaa oor hunii ner holboj bhiimaa. mongonii bicheechee gj

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших