Нууц мэдээллийн уурхай

Ашгийн төлөө улайрсан “ХАС” банк ипотекийн 19 сая төгрөгийн зээлэнд 40 саяыг төлсөн иргэнээс ахин 25 сая төгрөг нэхжээ

Нийтэлсэн: 2018-05-16 01:35:07

Бүр байрыг нь хураан авч зарна гэж далайлгажээ. 2008 онд Сэлэнгэ аймгийн нэгэн иргэн 37.78 м.кв талбайтай,28 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг худалдан авахаар шийдэн аймаг дахь “ХАС банк”-наас 20 сая төгрөгийг зээлэхээр болжээ. Гэтэл банк АНУ-ын долларын зээл өгнө хэмээн долларт шилжүүлж 14,3 хувийн хүүтэйгээр  50 сарын хугацаатай зээлүүлжээ. Зээлнээс шимтгэл авахаа мартаагүй гаад 19,8 сая төгрөг олгожээ. Зээл авсан иргэн банкны  гаргаж өгсөн хувиарийн дагуу 2018 оны 2-р сарын 16-ны өдрийг хүртэл нийт 37.1 сая төлөхөд зээл дуусах тооцоотой байжээ. Зээлдэгч нь их хүч чармайлт гаргаж дээрхи мөнгийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан ч банк дутуу гэж үзсэн тул ахин  дөрвөн сар үргэлжлүүлэн төлж нийтдээ 40.6 сая төгрөгийг “Хас” банкинд тушаажээ. Гэтэл банкнаас ахин долларын зээлээ монгол мөнгөнд шилжүүлэх гэрээ байгуулахыг шаарджээ. Очиход “ та одоогийн байдлаар 11 мянган долларын зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 25 сая төгрөг болно. Иймд та одоо таван жилийн хугацаатай зээлийн гэрээ хийнэ гэвэл ахин 40 сая төгрөг нэмж төлнө” хэмээн салбарын эрхлэгч нь “гэнэтийн бэлэг” барьжээ. Энэ нь 19 сая төгрөгийн зээл аваад 40 саяыг төлсөн хүнд ямар сонсогдох нь ойлгомжтой. Доллароор тооцоход 17 мянган долларын зээлэндээ 33.8 мянган доллар төлсөн.  Хэрвээ салбарын эрхлэгчийн хэлсэнээр гэрээгээ таван жилээр сунгавал өмнөх төлсөн 40 саятайгаа нийлээд нийтдээ 80 сая төгрөг төлөх болжээ. Үүнийг сонссон иргэн чихэндээ итгээгүй бол энэ үгс “Хас” банкны ажилтны амнаас юу ч болоогүй мэт гарчээ. Мөн “таны зээлээ төлж байсан хувиарь  чинь албан ёсных бус байна, иймд та зээлээ дутуу төлж ирсэн” хэмээн ахиад “савж унамаар” зүйл хэлжээ. “Хас” банкны ажилтны гаргаж өгсөн хувиариар есөн жил зээлээ төлсөн атал эцэст нь буруу графикаар  төлж байсан болж таарчээ. Банк ашгийн төлөө ажилладаг ч энэ удаад арай дэндэж увайгүй улайрсан үйлдэл хийжээ. “Хас” банк доллароор зээл олгосон нэртэй ч эргэн төлөлтийг монгол төгрөгөөр хийх хуваарь гаргаж өгсөнөөсөө буцсан. Мөн тухайн иргэний 2008 оны 3-р сараас 2017 оны 8-р сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн 40.6 сая төгрөгийг авчихаад зээлийн төлөлтөнд хэрхэн тооцсон тооцоогоо гаргаж өгдөггүй аж. Ийнхүү энэ банк харилцагчаа дорд үзэн “соёлтой дээрэм” хийдэг болжээ. Тэднийг яаж ч дээрэлхэж толгойг нь эргүүлэхэд болно гэж боддог бололтой. “Талх” хэмээх Д.Ганхуягийн үед энэ банк арай ийм улаан цагаандаа гараагүй байсан.  Өмнөх захирлынхаа хийсэн бүхийг үгүйсгэсэн “ШаркТанк” нөхөр ирсэнээс хойш энэ банк өөрчлөгджээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 4
  1. Dunlai /66.181.161.73/ 2018-05-16 18:21:35

    Ene bank ingedeg bhgui durtai uede mongo nehne dollaraar bair awsan xumuusiig ingedeg ym yu ch medexgui teneg gej bddog bh xiisen gereegeech toodoggui

  2. Zochij /27.123.214.124/ 2018-05-16 21:35:04

    Has golomt haan gd buh l ariljaani bankuud iim shde

  3. zochin /27.123.212.136/ 2018-05-17 02:08:49

    naadah chin dabarsan gar bna shuuhed og bitgii tol hugatsaandaa l tulsun bna shuu dee yahgej tegj bdag yum bol

  4. Has /112.72.14.99/ 2018-05-17 19:09:56

    Bi ch adil gvij gvij bj mongol mungu bolguulsan .has bankin zvgeer hvvnees gadna 7 say tugrug zvgeer ugsun gsn vg .odoo hen haruitslag tootsoh ve tsagda uy shvvyvv ardchil*** uu

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших