Нууц мэдээллийн уурхай

Торцоовоор хятад даргын дуулган малгайг ХАГАРТАЛ цохисон монгол залуу 10 сая төгрөгөөр торгуульжээ

Нийтэлсэн: 2018-05-16 00:37:58

Энэ явдал Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг Авдар Баян гэх газарт байдаг Хятадын хөрөнгө оруулалттай алтны уурхай дээр болсон. Д.Э гэх залуугийн эгчийх нь уурхайн ойрхон нутагладаг агаад хятадууд энэд тэнд баахан газар ухаж өргөст төмөр татжээ. Монгол айлын мал нүхэнд нь унаж гэмтэж бас төмрөнд нь нүдээ сохолсон явдал хэдэнтээ гарчээ. Хүүхдүүд ч унаж магадгүй болжээ. Дээр нь хог хаягдлаа ил задгай хаяж байгаль орчин бохирдуулсан. Д.Э нар нь хэд хэдэн удаа очиж ухсан нүхээ булж өргөст төмрөө авах, хог хаягдлаа цэвэрлэхийг шаардсан ч хүлээж авсангүйд эцэстээ ийм ноцтой хэрэгт хүргэжээ. Тухайн өдөр Д.Э нь найз нарын уурхай дээр машинтай очжээ. Тэд өмнөх шаардлагаа тавих үед хятадуудтай маргалдаж улмаар зодолджээ. Нэг хятадыг нь уурхайн монголчууд хамгаалахад нөгөөх нь болох Юүй Шүэ Ганг/Yu Xuengang/  нь уул өөд зугтаасан байна. Монгол залуу араас нь машинаараа хөөж мөргөн унагаад торцоовоор толгой руу нь цохиж хүнд гэмтэл учруулжээ. Цохилтонд өмсөж байсан хамгаалалтын дуулган малгай нь хага үсэрчээ. Тэр дор нь эмнэлэг түргэн дуудсан гэнэ. Хэрвээ хятадууд монгол малчдын шаардлагыг хүлээн авч ухсан нүхээ булсан бол ийм явдал болохгүй байжээ. Гэрч нарын мэдүүлсэнээр орчуулагч нь нүхээ булах шаардлагыг нь мөнгө нэхэж байна хэмээн буруу орчуулсанаас зодоон үүссэн гэнэ. Шүүх саяхан энэ хэргийг хэлэлцээд буруутай монгол залууг 10 сая төгрөгөөр торгосон байна. Тэрээр газар нутгаа хамгаалсанаа зөв гэж үзэж байгаа ч буруу аргаар хэрэгжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 5
  1. бодлын хулгайч /43.228.129.65/ 2018-05-16 20:55:09

    бид чинь хаана хэний нутагт амьдраад байнааа.

  2. oyun /27.123.212.136/ 2018-05-17 02:05:55

    yamar zuil angi ingej torgoj bna

  3. Уншигч /112.72.11.117/ 2018-05-17 07:35:19

    Энэ арай дэндүү юм.Бид чинь***ь улсын нутаг дэвсгэр дээр амьдраад бна...Хятадын компани ажлаа ном журмаар нь хийсэн бол ийм маргаан гарахгүй.нэг монгол эр хэдэн жилийнхээ талхны мөнгөтэй байх бсан.

  4. zochin /202.179.31.120/ 2018-05-17 16:54:40

    mongoliin shuuh mon uu hariin shuuh ym uu ene b***iar ymaa boliochee mongoliin shuu

  5. zzz /202.179.31.87/ 2018-05-24 00:48:30

    Шүүхийнхэн бүгд*** болсон юм уу. Ямар гээч хуулинд 10 саяар торгодог юм бэ. Шүүгч нь худалдагдаг этгээд байх нь. Хашраах зорилготой үйлдэл байна.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших