Нууц мэдээллийн уурхай

Ганцаараа суудаг 90-тэй эмгэн ДЭЭД ДАВХАРТ нь хагас жил нууцаар амьдарсан залууг мэдээгүй байжээ

Нийтэлсэн: 2018-05-15 14:35:48

Sankei News West –д мэдээлснээр Японы Хонсю арлын Химедзи гэдэг жижигхэн хотын иргэд нь голдуу ахимаг насныхан гэнэ. Тэдний нэг болох 90 настай эмгэн хоёр давхар байшиндаа ганцаараа амьдардаг. Энэ сарын 12-нд хүү нь эргэж ирсэн агаад ээждээ хоол бэлдэж байхдаа дээд давхарт нь сэжиг бүхий дуу чимээ гарахыг сонсжээ. Ээжээсээ учрыг асуухад тоймтой юм хэлсэнгүйд шалгаж үзэхээр дээшээ гараад харсан зүйлдээ арай л гэж итгэсэн гэнэ. Ээжийх нь байшингийн хоёрдугаар давхарт нэгэн залуу хөнжил гудсаа засаад өөрийн гэртээ байгаа мэт яраглан унтаж байжээ.

Ингээд доошоо сэм бууж цагдаа дуудсан байна. Дуудлагаар ирсэн цагдаа нар урилгагүй зочныг амтат нойрноос нь сэрээн баривчилжээ. Хэсэг дээрээ авчиран байцаахад сквоттер/ бусдын эзэмшил, байранд дураараа халдагч гэсэн утгатай/ залуу тун дургүй мэдүүлэг өгчээ. Өөрийн гэх орон гэргүй тэрээр өнгөрсөн оны 12-р сарын 12-ны өглөөний 7 цаг 20 минутанд эмгэний байшинд сэм орж иржээ. Үүнээс хойш тэрээр хоёрдугаар давхарт нь амьдрах болсон байна. Хөнжил гудас зураг ойр зуурийн эд хогшилоо авчирч бүр төвхнөжээ.

Өндөр настай эмгэн дээд давхартаа бараг гардаггүй тул түүнийг анзаараагүй аж. Тэгээд ч залуу маш болгоомжтой байж нууцаар орж гардаг, дээд давхардаа дуу чимээ бараг гаргадаггүй байсан байна. Хаалгаар орж гардаг агаад орохдоо гутлаа тайлж хаалганы хажууд нуусан байсныг нь эмгэн байтугай хүү нь ч анзаараагүй гэнэ. Сквоттер залууд эмгэний эсрэг ямар нэгэн санаа зорилго байгаагүй агаад ердөө байшинд нь л амьдарч байсан аж. Өдгөө түүнд бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэргээр ял тулгаад байна.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших