Нууц мэдээллийн уурхай

“Индралхур Ариун” квотоо ашиглуулсан нь буюу ХЯТАД ажилчдыг оруулж ирдэг бүлэглэл хэрхэн ажилладаг вэ ...

Нийтэлсэн: 2018-05-15 02:12:46

“Эргүүлэг” кинонд ашигламаар нэгэн хэрэг өдгөө бөөн хэл ам дагуулсаар байна. Энэ хэрэгт хятад ажилчдын хөдөлмөрийн виз гаргуулах гэсэн Гашуунсухайтад дугуй засвар ажиллуулдаг Лхагвацэрэн, зуучлагч Жаргалмаа нарын эмэгтэйчүүд болон гадаадаас ажиллах хүч оруулах зөвшөөрөлтэй “Индранилхур Ариун” компани холбогджээ. Тухайн үед Гашуунсухайтын эмэгтэй нь нүүрсний тээвэрлэлтэнд хятад жолооч ажиллуулдаг Баатар хэмээх өвөрмонголын 15 хятад иргэний хөдөлмөрийн визийг гаргуулах гэж зуучлагчид ханджээ. Ингээд зуучлагчийн эмээгийн гэрт 13 хятад иргэний бичиг баримт болон ажлын байрны төлбөр бусад зардлын 23 сая төгрөгийг шилжүүлж өгчээ. Хэрэв виз бүтвэл зуучлагчид нэг хүний мянган юаниар тооцож шагнал өгөхөөр амаар тохиролцжээ. Зуучлагчид мөнгийг аваад сарын дараа “Бундбэйс” гэдэг компаний нэр дээр виз гарна гэж мэгэджээ. Удалгүй “Индрахур Ариун” гэдэг өөр компаний нэр гараад ирсэн байна. Зуучлагчид нь Рэнцэнхэнд гэдэг эмэгтэйгээр дамжуулан компаний захирал П.Цэрэнсодномтой уулзсан агаад тэрээр гадаад ажилчид оруулж ирэх квотоосоо ашиглуулахаар зөвшөөрчээ. Тухайн үед  компани нь Чингэлтэй дүүрэгт баригдах япон авто машины засвар үйлчилгээний төвд тоног төхөөрөмж суурилуулах зорилгоор гадаадын 30 ажиллах хүч оруулах зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байсан аж. Зуучлагч нь 23,5  сая төгрөгөөсөө компаний захирлын дансанд  14,9 сая төгрөгийг шилжүүлсэнээс буцаагаад найман саяыг нь авчээ. Мөн хятад ажилчдын нийгмийн даатгалд 2,5 сая төгрөг бэлнээр өгч бичиг баримтын орчуулгын хөлсний нэг сая гэх мэтээр нэмэлт зардлууд гарчээ. Энэ мэт зардлыг төлсөнөөс гадна 2,5 сая төгрөгийг зуучлагч нь ажлын хөлсөндөө авч найман саяыг нь Гашуунсухайтын эмэгтэйд буцаан өгчээ. Гэтэл виз гарахгүй удаад байжээ. Сүүлдээ Гашуунсухайтын эмэгтэй хууртагдаж байж магадгүй гэсэн айдаст автагдсан гэнэ. Виз хүлээсээр гурван сар өнгөрч энэ зуур нүүрс зөөдөг хятад жолоочид нь визний хугацаа хэтрэлтийн торгуульд ороод байдлыг бүр хүндрүүлсэн гэнэ. Зуучлагч нь одоо надад хамаагүй гээд оролцохгүй байсан тул сүүлдээ нөхөр нь Хөдөлмөрийн яаманд ажилладаг гэх Рэнцэнхандын гэрт нь очиж гуйжээ.  Ахин мөнгө хэрэгтэй болсон тул нүүрс зөөдөг баян жолоочоос 14 сая төгрөг хүүтэй зээлж зарцуулсан гэнэ. Эцсийн эцэст Хөдөлмөрийн сайдын тушаал гарч “Индралхур Ариун” компани 30 гадаадын ажилчин оруулах зөвшөөрлөө авсан байна. Орж ирсэн ажилчдаас нь 15 нь  Өмнөговьд очиж нүүрс тээврийн жолоочоор ажиллажээ. Ийнхүү энэ “ажиллагаа” нь анхнаасаа л хууль зөрчсөөр дууссан.   Олон сар үргэлжилсэн энэ явдлаас болж Гашуунсухайтын эмэгтэй л өөрийгөө хамгийн их хохирсон гэжээ. Хятад ажилчдын виз гараагүй удсан тул нөхөр нь өвөрмонгол Баатарын барьцаанд бараг л хоригдож байсан гэнэ. Хүүхдүүд нь Хятад орох эрхгүй болсоноос гадна бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж өрөнд оржээ. Визээ хөөцөлдөж олон сар хотод зочид буудалд байрласан гэнэ.  Тэрээр хохирсон гэж үзээд хохирлоо зуучлагч болон “Индралхур Ариун” компаниас нэхжээ. Тэд мэдээж хүлээж аваагүй агаад компани нь гадаад ажилтан оруулах квотоо ашиглуулсаны хөлсөнд зургаан сая  төгрөгийг авсан гэж тайлбарлажээ. Ийнхүү хятад ажилчдыг хөдөлмөрийн визээр оруулж ирэх  ажиллагаа улаан цагаан хууль бусаар явагдаж улам бүр зохион байгуулалттай, ихээхэн мөнгө эргэлдсэн том бизнес болон хувирчээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших