Нууц мэдээллийн уурхай

Суулт зарласан эмнэлгийн ажилтнуудыг ЗГ хэлэлцээр хийх нэрээр ахин хуурах гэжээ

Нийтэлсэн: 2018-05-14 23:50:10

Эмч эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан шаардлагын хариуг нэхэж суулт хийв. Энэ сарын 8-нд өгсөн шаардлагын хариуг 3 хоногийн дотор авахыг шаардсан ч энэ хугацаанд ямар ч хариу ирээгүй учир тэмцлээ үргэлжлүүлж 5 дугаар сарын 11-нээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд хэсэгчилсэн суулт хийж эхлэв. Өнгөрсөн баасан гаригт болсон суултад 3 хүн оролцсон бол өнөөдрийн суултад эмч, Эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын гишүүд, дүүргийн, 3 дугаар шатны Эмнэлгүүдийн төлөөлөл нэмэгдэв. Тэдний тэмцлийг дэмжиж БСШСУ-ын ҮЭ-ийн холбоод, Багш нарын цалин нэмэх хорооны төлөөлөл, багш, шинжлэх ухааны ажилтнуудын салбарын 80 гаруй хүн оролцов.


Энэ үеэр ЭМЯ-ны төлөөлөл ирж асуудлыг удирдлагын түвшинд уулзан ярьж ойлголцох хүсэл тавьсан боловч жагсагчид "Өмнөх жагсаалаар бид холбогдох яамтай ойлголцож ярилцахыг хичээсэн. Гэвч хүлээж аваагүй. Бид салбарын сайдтай нүүр тулж уулзаж ярилцана” гэсэн хариу өгөв. ЭМЯ-ны төлөөлөл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй бичиг, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хариуг авчирч өгсөн боловч суултад оролцогчид хүлээж авсангүй. Монголын Эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа, "Дээрх бичгүүд бидний шаардлагын хариуг хангахгүй байсан учир хүлээн аваагүй.УИХ-ын Төсвийн байнгын хорооноос бидэнд өгсөн хариу гэхэд асуудлыг судалж шийд гэсэн Сангийн яаманд явуулсан албан тоот байсан. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нарт явуулсан шаардлагын хариу ирээгүй” гэв.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших