“Найрамдал” зуслангийн ажилчдын 18 БАЙРНЫ ордер “ЕАС” компаний захирлын нэр дээр гарчээ
Нийтэлсэн: 2018-05-14 02:42:43
.jpg)
Олон улсын хүүхдийн “Найрамдал”цогцолборын захирал О.Дорждэрэм нэгэнтээ “манайх суурьшлын бүс болчихлоо” хэмээн харамсан ярьж байсан. Энэ ч үнэн. Хүүхдийн зуслантай хаяа хатгаад айлууд байшин барьж орон сууцны хороолол ч баригдсан. Үүнд зуслангийн үе үеийн удирдлага өөрсдөө ихээхэн оролцож хутгалдсан. Үүний нэг жишээ нь 2007 оны “40 мянган айлын орон сууц” хэмээх хөтөлбөрийн үеэр болсон явдал юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжаар “Найрамдал”-ын 0,087 га газарт орон сууцны барилга барих эрхийг “ЕАС” компанид олгосон. Гэтэл тус компани жилийн өмнөөс л 70 айлын гурван орон сууц бариад эхэлчихсэн байсан. Ингээд цогцолборын удирдлага компанитай 18 байрыг ажилчиддаа хөнгөлөлттэй нөхцлөөр олгохоор гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл дараа жил нь ахин эрх шилжүүлэх гэрээг нууцаар шахам хийснээс болж 2009 онд компаний захирал М.Чаминцэцэг нь өнөөх 18 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авчээ. Ингээд цогцолборын хөрөнгө ч мэт, баян хатагтайн өмч мэт ойлгомжгүй байдал үүссээр өнөөг хүрчээ. Цогцолбор нь байрыг өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэж авсан нэртэй гэнэ. Гайхалтай нь энэхүү байдлыг засах талаар удирдлага нь огт ажилладаггүй тухайд ажилчид нь шивэр авир хийдэг. Ерөнхийдөө удирдлага нь ажилчдаасаа нэлээд хөндийрчээ. Энэ нь ахлах нягтлан бодогчийн мэргэшсэн нягтлан бодогчийн гурван жилийн татвар, дэд захирал Г-гийн утасны төлбөрийг байгууллагийн мөнгөөр төлөх зэргээс нь харагддаг. Мөн “Эй би Жи Энерго” компанид засварын 37 сая төгрөг шилжүүлсэн ч энэ компани тооцоо нийлэхээс татгалзсан хачирхалтай явдал болжээ. “Энх энэрлийн өргөө” гэдэг компаниар 42 саяын засварын ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр хийлгэжээ.
НУУЦ.мн

Тэр орон сууцны байрнуудын цаад эзэн нь С.Эрдэнэ /ардчилсан намын дарга/ шүү дээ.