Л.Чинбат махны чиглэлийн үхэр авчирна гэсэн 3 ТЭРБУМЫН өрөндөө үхэр өгөх нь шудрага явдал уу ?
Нийтэлсэн: 2018-05-14 00:29:26
Хэдхэн сарын өмнө өөрийгөө шудрага үнэний дуу хоолой гэж цоллосон “Гацуурт” компаний Л.Чинбатад ХХААХҮ-ийн сайд асан Д.Бурмаа ийн үг дайж байсан. Салбарын сайдын албыг хашиж хашиж байхдаа “Гацуурт”-ын захирал, уяач Л.Цандэлэг хоёрт гайгүй сайн “балбуулсан” тэрээр махны үүлдрийн үхэр оруулж ирнэ хэмээн тэртээх 2011 онд яамнаас зээлээд таг болсон гурван тэмбумых нь тухай сануулсан.
.jpg)
Гадаадаас махны чиглэлийн үүлдрийн үхэр оруулж ирнэ хэмээн Л.Чинбат зээл авсан. Зээлээ аваад үхрээ оруулж ирсэн нь үнэн. Мөн зээлээ төлөхгүй олон жил луу унжсан нь ч үнэн юм. Зээл авсаныхаа дараа жил захиралтан Францаас “лимузин” үүлдрийн 400 гаруй үхэр оруулж ирсэн хэмээн яамны сайтад нэгэнтээ бичигдээд өнгөрсөн бол хэвлэлээр үхрийх нь зураг лав цацагдаагүй. Харин захиралтан үхэр оруулж ирэхдээ Сангийн яам мэтийн хариуцлагагүй төрийн байгууллагаас болж 200 мянган еврогоор шатлаа хэмээн яриа өгч байсан. Үүндээ шаралхаад өрөө төлөхгүй яваад байсан бололтой. Харин авчирсан үхэр нь байгалийн жамаар өсөж үржсэн. 2016 оны сонгуулийн дараа өдгөө алдарт уяач цолоо хасуулсан П.Сэргэлэн ХХААХҮ-ийн сайд болж ТНБД-ынх нь А/127 тоот тушаалаар “Гацуурт” компанитай гурван тэмбумын зээлийн гэрээний хэрэгжилтийг шалгах, тооцоо нийлэх ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэг бүтэн жил шахуу Л.Чинбаттай “ханцуй” дотроо тохиролцсоны эцэст 2017 оны намар ялгаж бэлтгэсэн гэх 140 үхрийг нэг бүрийг нь таван саяар үнэлж 700 саяын өрөнд авчээ.
.png)
Монгол үхэр ийм үнэнд хүрэхгүй тул бодвол гадаад үхрээ өгсөн биз. Энэ жил ч бас ингэж төлөх гэнэ. 700 саяын үхрийг Сэлэнгэ аймгийн ХААГ-т шилжүүлсэн агаад өдгөө зээлийн үлдэгдэл болох 2,3 тэрбум төгрөг Мал хамгаалах сангийн дансанд бичигдсэн хэвээрээ. Ийнхүү Л.Чинбат яамнаас зээлсэн мөнгөөрөө авчирсан үхрээрээ яамны өрийг зургаан жилийн дараа төлж эхэлжээ. Аргагүй л мундаг бизнесмэн, жинхэнэ “ШаркТанк” аж. Гэсэн ч түүний бизнес “овсгоог” үнэлээгүй төрийн ажилтнууд гарч ирсэн агаад тэд энэ хэргийг ахин шалгахыг шаардаж байна. Ажлын хэсгийг эрх мэдлээ хэтрүүлсэн, Л.Чинбатыг авлигал өгсөн байж магадгүй гэх хардлага гарчээ. Тэгээд ч тухайн үены яамны сайд нь уяач, “Гацуурт”-ын захирал уяач найз нар олонтой гээд сэжиг таавар ч их байгаа аж. Анх зээлийн гэрээ байгуулагдахдаа зээлийг мөнгөөр төлнө гэснээс үхрээр төлнө гэж заагаагүй. Л.Чинбат яамны сангаас авсан гурван тэрбумыг олон жил түгжсэнээр бусад зээлдэгч нарыг дам хохироосон тухай экс сайд Д.Бурмаа харамсангуй бичсэн. Тэрээр зээлээ өөр “хэлбэрээр” тохиомжтой цагийг хүлээгээд л суугаад байсан бололтой. ШаркТанк хэмээн алдаршиж сая саяар нь хөрөнгө оруулалт хийж байгаагаас үзэхэд зээлээ төлөх мөнгөтэй харагдана. Зээлээ мөнгөөр бус үхрээр төлж буй нь захиралтанд хамаагүй ашигтай туссан. Тэгвэл яамны бусад зээлдэгч нар ч ингэж зээлээ төлөх ёстой. Ноосны үйлдвэр байгуулна гэж зээлсэн нь ноосоор, тахианы ферм ажиллуулна гэсэн нь өндөгөөр төлөх нь шудрага ёсонд нийцнэ. .
