Нууц мэдээллийн уурхай

Өөрийг нь тоогоогүй залуу руу 65 МЯНГАН мессэж бичсэн бүсгүйг баривчилжээ

Нийтэлсэн: 2018-05-13 02:41:24

DailyMail –д мэдээлснээр Америкийн Аризона мужийн Жаклин Эйдс гэдэг 31 настай эмэгтэй өдгөө хохирогч гэгдэж байгаа залуутай өнгөрсөн жил “Paradise Valley” сайтаар дамжуулан танилцжээ. Удалгүй тэд анх удаа болзсон агаад эмэгтэй залууд шууд л ухаангүй дурласан гэнэ. Харин залууд болзоо нь тийм ч хүчтэй сэтгэгдэл төрүүлээгүй тул ахин уулзахаас цааргалж зайлхийлж эхэлжээ. Энэ үеэс л эхлэн Жаклин хөөрхий эрийн үйлийг үзэж ёстой зовоох шиг болжээ. Бүсгүй өдөрт 500 гаруй мессэж бичиж байсан нь хоногийн 24 цагт гурван минут тутамд нэгийг явуулж байсан гэсэн тооцоо гарчээ. Зарим мэссэжийг нь уншиж амжаагүй байхад дараагийнх нь ар араасаа ирдэг. Залууд эхэндээ инээдтэй санагдсан ч сүүлдээ утгагүй тээртэй бас ядаргаатай болж хэдэн сарын турш амар заяа тайван байсангүй. Жаклины мессэж  анхнаасаа өөртэй нь болзохыг  тулгасан шаардсан шинжтэй байжээ.


-Би хүссэнээ авахын тулд юу ч хийсэн ч чадах хүн шүү... Намайг болиулах гэж оролдохын ч хэрэггүй-
Энэ бүх мэссэжний дараа залуу шийдсэн эмэгтэйгээс айж болгоомжилж эхэлжээ. Гэртээ камер суулгаж бас орой үдэш ганцаараа гарахаас түдгэлздэг болжээ. Нэгэн удаа ажил дээрээсээ гэрийнхээ камерийг шалгатал Жаклин байшинд нь ороод ирчихсэн бүр усанд орж байсанд шууд цагдаа дууджээ. Цагдаа нар залуугийн гэрийн хажууд тавьсан Жаклины машинаас мах эвддэг хутга олсон ч гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх тодорхой баримт байхгүй тул суллан явуулжээ. Харин үүнд нь эрдсэн бүсгүй бүр ил тод заналхийлсэн сүрдүүлсэн мэссэж илгээх болжээ.


-Чи намайг хаявал би чамайг алж ч мэднэ шүү, гэхдээ би алуурчин болмооргүй байна-
-Ммм чиний цусыг яах вэ гэхээр ... ваннд хийгээд шумбадаг ч юм бил үү-

Бас нэг мэссэжиндээ Хитлерийг суут хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. Ингээд залууг хариу өгөхгүй болохоор нь ажил дээр нь ирж өөрийгөө эхнэр гэж танилцуулаад уулзуулахыг шаардсан байна. Харин айсан залуу цагдаа дуудаж баривчлуулжээ. Тэрээр заналхийлсэн мэссэжээ өөрийнхөө хайр сэтгэлийг илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж мэдүүлсэн ч цагдаа хүлээж авсангүй. Харин ч бусдыг хууль бусаар мөрдөн мөшгисөн, заналхийлсэн хэрэгт буртуутган саатуулжээ.

Шүүх хэргийг хянан үзээд Жаклиныг барьцаагаар батлан даалтанд гаргах өмгөөлөгчийн хүсэлийг нь няцааж шүүх хурал болтол цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Цагдаагийнхан залуугийн гар утсанд үзлэг хийж галзууртлаа дурласан эмэгтэйгээс нийтдээ 65 мянган мессэж хүлээн авсаныг нь тогтоожээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших