61 настай эмэгтэй цахимаар танилцсан ГУРВАН эрд 350 мянган доллароо залилуулжээ
Нийтэлсэн: 2018-05-11 12:45:10
LadBible-д мэдээлснээр овгийг нь дурдаагүй 61 настай Сьюзи гэдэг чинээлэг ахимаг австрали хатагтай цахим хайр дурлалд итгэн эрчүүдтэй танилцсан ч бүгдэд нь залилуулан нийтдээ 350 мянган доллароо алджээ. Аль хэдийн эмээ болсон тэрээр монголчуудын ярьдагаар насны эцэст аяга цайгаа хувааж уух хүнтэй болохоор сүүлийн хэдэн жилд идэвхтэй эрэл хайгуул хийжээ.
Гэхдээ эрлээ дандаа цахим орчинд хийсэн агаад гайхалтай нь үе тэнгийнхээ эрчүүдийг огт сонирхоогүй байна. Сьюзигийн цахимаар танилцсан эрчүүд нь дандаа 30-40 насныхан байсан аж. Түүний анхны цахим хайр нь Девид Фишэр гэдэг англи эр байсан агаад 38 настай гэж өөрийгөө танилцуулжээ. Тэдний хайр дурлал чатлах, камераар харж ярилцах зэрэг цахим хүрээнээс халиагүй ч ахимаг хатагтай британи “жентельман”-д ухаангүй татагдсан гэнэ. Тийм ч учраас мөнгө зээлэхийг хүсэхэд нь дуртайяа зөвшөөрчээ. Сьюзи англи амраг руугаа 60 мянган доллар шилжүүлсэн агаад “жентельман” эр мөнгө авангуутаа усанд хаясан чулуу алга болжээ. Ахимаг хатагтай амрагаа алдсан, санхүүгээр хохирсон зэрэг давхар хохирлоо ихээн хүч гарган байж давж туулсан гэнэ. Гэсэн ч хашраагүй байжээ. Хэсэг хугацааны дараа цахимаар ахин нэг эртэй танилцсан нь өөрийгөө Афганистанд байлдаж байгаа америк цэрэг Жонсон Уильямс гэж танилцуулсан эр байжээ. Сьюзи ахиад л түүнд татагдсан агаад “амраг” нь тун удалгүй бас л санхүүгийн туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
-Би бодсоны эцэст мөнгө өгөхөөр шийдсэн. Удаан хугацааны дараа миний амьдралд эр хүн орж ирсэн тул би байгаа бүхнээ түүнтэйгээ хуваалцах ёстой гэж бодсон-
Эхний шилжүүлгийг хийсний дараа харилцагч банкнаас нь хатагтайд сэрэмжлүүлэг илгээжээ. Хүлээн авагчийн данс нь Америкийх биш харин Африкийн Гана улсын нэгэн банкных байж таарчээ. Мөн өмнө нь таван эмэгтэй тэр данс руу мөнгө шилжүүлсэн байсан гэнэ. Гэсэн ч ахимаг хатагтай сэрэмжлүүлгийг тоогоогүй агаад энэ хугацаанд нийтдээ 224 мянган долларыг “америк цэрэг”-тээ шилжүүлсэн байсан гэнэ. Америк цэрэг мөнгөө авангуутаа мөн л алга болжээ. Гайхалтай нь хоёрын хоёр удаа зүрх сэтгэл болон мөнгөөрөө хохирсон хатагтай хашраагүй бас сургамж аваагүй байжээ. Тэрээр фуйсбүүкээр Годфри Кюунго гэдэг хар арьст залуутай танилцжээ. Шинэ амраг нь өмнөх хоёроос нь хамаагүй залуу агаад Африкийн Уганда улсынх гэнэ. Фэйсбүүкээр харилцсаар тэд бие биендээ дурлажээ. Сьюзи өмнө нь хоёр ч удаа хууртагдсан гашуун туршлагаа санан байдлыг газар дээр нь “судалж мэдэхээр” өөрөө Угандад очжээ. Энэ удаад ээлжит амраг нь бодит хүн байснаар барахгүй тарчигхан ч гэсэн сэтгэлээрээ хүлээн авсан гэнэ. Шинэ амрагтайгаа хэдэн сарыг аз жаргалтай өнгөрөөсөн хатагтай энэ удаад аз таарсан, зөв сонголт хийсэн гэдэгтээ бүрэн итгэжээ. Ингээд залуухан африк амрагтайгаа гэрлэжээ.
-Би одоо надад алдах зүйл алга, Годфри миний мөнгөнд бус харин надад үнэхээр дурласан гэж бодсон-
Гэтэл удалгүй дотроо айн хүлээж байсан зүйл нь болж нөхөр нь мөнгө нэхэж эхэлжээ.
-Годфри анхнаасаа намайг намайг залилах санаатай гэхэд итгэхгүй л байна. Гэхдээ надтай гэрлэж Австралид ирэх бодолтой байсан нь мэдэгдсэн-
Өдгөө Сьюзи гэрлэлтээ цуцлуулахаар шийдээд байгаа гэнэ. Тэрээр цахимаар гурван ч удаа нөхөртэй болох гэж үр дүнгүй оролдоод үүнийхээ төлөө нийтдээ 350 мянган доллароо алджээ.
НУУЦ.мн
Teneg vnee..