Өнчин охидод Баянхонгорын бизнесмэнүүд БАЙР өгч У.Хүрэлсүх түлхүүрийг нь л гардуулжээ
.png)
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажиллах үедээ ээж нь автын ослоор өөд болсон есөн хүүхдэд хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан өгсөн үйлдэл явдал болсон. Охидын зүгээс байрны түлхүүрээ гардаж авахдаа “Ийм сайхан үйлсийг зохион байгуулж биднийг байртай болгосон та бүхэнд маш их баярлалаа” гэж хэлээд уйлжээ. Энэ тухай “ Хүрэлсүхийг дэмжигчид” фэйсбүүк хуудсанд “Эвийдээ… Хайхрамжгүй нэгнээс болж ижий нь авто ослоор өөд болон эгч дүү 9 бяцхан охид хорвоо дээр өнчирч хоцорчээ… Өнөөдөр тэд 2 өрөө байртай боллоо… Тэнгэрт байгаа ижий аав хоёрынх нь сэтгэл дэвтэж байгаа даа… Хүмүүсээ, таны ганцхан хариуцлагагүй үйлдэл олон хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж болохыг хэзээ ч бүү мартаарай… Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн бичиж шуугиулсан. Үүнээс хоёр зүйл нь л буюу хайхрамжгүй этгээдээс болж охид өнчирсөн мөн байртай болсон нь л үнэн юм. Үнэндээ байрыг Баянхонгорын ЗДТГ-ынхан аймгийн бизнэсмэнүүдээ уриалан байж аль хэдийн шийдчихсэн байжээ. Бүр 3-р сард байр нь бэлэн болсон байсан.
.jpg)
Харин Ерөнхий сайдтан ердөө түлхүүрийг нь л гардуулан өгсөн. Ерөнхий сайдыг өнчин охидод байр өгсөн гэхэд нь 1,5 тэрбумын хадгаламжтай хүн ч нүнжигтэй бас буянтай загнаж байна шүү гэж бодогдсоныг нуух юун ... Гэтэл байрыг өөр хүмүүс өгсөн агаад Ерөнхий сайд охидыг байртай болголоо гэх шуугианд байр өгсөн жинхэнэ буянтнуудын нэрс ийнхүү арчигдан хаягджээ.
НУУЦ.мн
