Ч.Сайханбилэгийн хамгаалагч “Синетик” компаний захирлыг 30 МЯНГАН доллароор “хулхидсан” хэргээс ...
Нийтэлсэн: 2018-05-10 06:14:43
.jpg)
Энэ явдал өдгөө хоригдож байгаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад болсон. Залилсан хэрэг нь бас л Эрдэнэт үйлдвэртэй холбогдох агаад үйлдвэрийн тоног төхөөрөмж сайжруулах автоматжуулсан ажилын тендерт оролцоход нь туслана хэмээн 30 мянган долларыг нь залилан авчээ. Мөнгө авсан хүн нь 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбаилэгийн хамгаалалтын албаны тасгийн даргаар ажиллаж байсан Н.Б бол мөнгөө өгөөд алдсан нь дэлхийд алдартай “Siemens” компанийн борлуулагч “Синетик” компаний захирал Л.Э гэнэ. 2014 оноос тус компани нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллахаар судалгаа хийж үнийн саналаа өгсөн ч ажил нь зогссон байжээ. Энэ үед компаний захирлын найз Мөнхбат нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамгаалалтын албанд ажилладаг Н.Б гэдэг залууг танилцуулжээ. Захирал ажил урагшилж өгөхгүй байгаа тухай хэлэхэд шинэ танил нь асууж сураглаж өгөхөөр болсон гэнэ. Шинэ танил нь Ерөнхий сайдын дэргэд ажилладаг, шадар хамгаалагч нь тул итгэж эхэлсэн байна. Долоо хоногийн Ерөнхий сайдын хамгаалагч утасдаад туслах боломжтой гэсэн чихэнд чимэгтэй үг хэлжээ. Хэдэн долоо хоногийн дараа ахин ярьж ажил бүтээхэд тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй гээд 100 мянган доллар нэхжээ. Мөнгөний хэмжээ дэндүү их байсан тул захирал татгалзсан байна. Гэсэн ч Ерөнхий сайдын хамгаалагч ажлыг нь бүтээх гэж байхад дундаас нь болилоо, хүнтэй юм яриулчихаад мөнгөө зохицуулж чадахгүй эвгүй байдалд орууллаа хэмээн утсаар ярьж бас мэссэжээр бөмбөгдөж эхэлжээ. Эцэст нь захирал үнэхээр бүтэж магадгүй гэж боджээ. Ингээд эзнийг нь танидаг “Дэлгэрэх Боржин” ББСБ-аас 30 мянган доллар зээлэн Их Тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайдын хамгаалагчид бэлнээр өгөөд ажил нь 2015 оны 11-р сар гэхэд бүтнэ гэсэн амлалт сонсжээ. Гэсэн ч хугацаандаа амжихгүй явсаар он гарч 2-р сард нь хамгаалагч машинаа ломбарданд алдах гээд байна гэхэд нь нэмж таван сая төгрөг өгчээ. Энэ удаад цагаан сарын дараа заавал бүтээнэ гэсэн амлалтанд нь бас л итгэжээ. Гэтэл дахиад л таг болов. Захирлыг асуухад хамгаалагч “би танд худлаа хэлээгүй, ийм ажил хийдэг хүн юу гэж худлаа хэлэх билээ” гэсээр байжээ. Захирал 2016 оны 6-р сард Орхон аймагт очих үеэрээ өнөөх авах гэж байсан ажил нь Эрдэнэт үйлдвэрт аль хэдийн хийгдээд эхэлсэнийг олж мэдээд ихэд гайхжээ. Асууж сураглахад өөрийх нь компаний нэр огт яригдаагүй болж таарчээ. Ингээд байдал эвгүйдсэнийг ойлгож хамгаалагчтай ярьж Ерөнхий сайдад чинь хэлнэ хэмээн айлгажээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үетэй ч давхацсан байна. Айлгасаны дараахан буюу 6-р сарын 23-ны өдөр хамгаалагч захирлыг төрийн ордон дээр дуудуулжээ. Тэрээр захирлыг шууд Ерөнхий сайдын уулзалтын өрөөнд оруулж суулгаад “Ерөнхий сайд таны ажил асуудалгүй бүтнэ, сонгуулийн дараа өөрөө бүтээж өгнө гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Мөн диктафонд хүсэлтийг нь бичүүлж авчээ. Ерөнхий сайдын өрөөнд нь ороод ийм үг сонссон хүний эргэлзээ нь гарах нь аргагүй биз. Гэтэл 7-р сарын эхээр захирлыг тагнуулаас дуудаж онцгой хамгаалалттай бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж байцаасанд арга буюу бүхнийг ярьжээ. Ийнхүү бөөн хэрэг мандаж энэ явдал илэрчээ. Ерөнхий сайдын хамгаалагч нь “Синетик” компаний захирлын ажлаа мөнгөөр бүтээх гэсэн хүсэл дээр нь тоглосон байжээ. 30 дөнгөж гарсан залуу хамгаалагч бизнесд их зүйл үзсэн баймаар хашир захирлыг Ерөнхий сайдын өрөөнд оруулж хүсэлтийг нь диктофонд бичиж авах зэргээр ердөө хүүхэд шиг хуурчихжээ. Тэрээр авсан 30 мянган доллар буюу 60 гаруй сая төгрөгийнхөө 12 саяар нь “Тоёота кроун” машин худалдан авч үлдсэнийг нь өөртөө зарцуулаад дуусгасан гэнэ.
НУУЦ.мн

Төриин тусгай хамгаалалтынхан бизнэс хиидгиимүү
Тэр жил Сайханбилэг ерөнхий сайд байх үедээ 33 р сургуулийн хичээлийн жилийн нээлтэнд оролцоход шадар хамгаалагч нар нь хоорондоо ярилцаад л инээлдээд л найр наадам эргүүлж яваа банди нар шиг авир гаргаж байсан нь монгол төрийн хамгаалалтын ажилтангууд гэхэд их л муухайгаар түмэнд ойлголт төрүүлж харагдаж байсан даа.Ийм нөхдүүд л байж дэ.