Нууц мэдээллийн уурхай

75 настай хатагтайд 57 жилийн өмнө нөхөртөө бичсэн ХАЙРЫН захиаг нь буцааж өгчээ

Нийтэлсэн: 2018-05-09 16:13:01

SWNS-д мэдээлснээр Хейлсоуэн хотын 75 настай хатагтай Морин Дубберли 57 жилийн өмнө буюу 1961 онд тэнгисийн цэргийн бага түрүүч  Колинд ухаангүй дурлажээ. Залуу нь Карибын тэнгис дэх  Америкийн цэргийн флотод алба хашдаг байжээ. Тэр жил нь Ямайк болон Бэлиз арлыг асар хүчтэй “Хэтти” гэдэг далайн хар салхи дайрч маш аймшигтай үхэл хагацал, сүйрэл гамшгийг учруулсан.

Тухайн үед 300 гаруй хүн амиа алдсан гэдэг. Америкийн тэнгисийн цэргийнхэн гамшигт нэрвэгдсэн арлынханд тусалж Колин ч мөн дайчлагдаж очжээ. Энэ үед 19 настай байсан бүсгүй хайрт залуудаа энэхүү хайрын захидлыг бичжээ.


-Сайн байна уу, хайрт минь, Чи миний бүх захиаг авсан биз дээ. Би чамайгаа үгүйлж байгаа шиг чи ч намайг санаж байгаа гэж найдья. Чамайгаа эрүүл саруул, эсэн мэнд яваасай гэж залбирч сууна. Тэнд аймшигтай эвдрэл сүйрэл болсоныг  сонссон. Хэдийгээр би тийм ажилд тэнцэхгүй ч тэнд чинийхээ хажууд байхыг ямар их хүсэж байна гээч...-
-Би чамдаа хайртай, чамайгаа үүрд хайрлана. Бас чиний намайг гэх сэтгэл  энэ хугацаанд өөрчлөгдөөгүй гэдэгт найдаж сууна. Харин миний сэтгэл хэвээрээ, хэрвээ өөрчлөгдсөн бол илүү хүчтэй л болсон байх-


-Урд шөнө би чинийхээ зургийг дэрэн доороо хийж унтсан. Зургийг чинь үнсэх гэж хэдэнтээ сэрсэн, одоо ч хараад сууж байна-

Бага түрүүч хайртай бүсгүйгээсээ ирсэн захиаг уншаад цэрэг өмднийхээ халаасанд хийжээ. Цэргээсээ халагдахдаа хувцсаа хураалгасан агаад шууд агуулахад хадгалагдсан. Колин нутагтаа ирээд Моринтой гэрлэж тэд аз жаргалтай 37 жилийг хамт өнгөрүүлжээ.

Гурван хүүхдийн эцэг эх, дөрвөн ач зээгийн өвөө эмээ болсон байна. Харамсалтай нь 2000 онд нөхөр нь 68 настайдаа зүрхний шигдээсээр хорвоог орхижээ.

Харин захиа тээсэн цэрэг өмд нь агуулахад удтал хэвтсэний дараа цэргийн хуучин хувцас зардаг дэлгүүрийн лангуун дээр очжээ.  Азаар захиатай өмдийг цэргийн мэргэжилтэн, кино урлагийн салбарт ажилладаг Ли Мони худалдан авсан байна. “Цэрэг Райныг аварсан нь” кинонд тоглосон тэрээр халааснаас нь захиаг олоод эзэнд нь өгөхөөр шийджээ.

Ингээд хайсаар хатагтай Морины хаягийг олж 57 жилийн өмнө бичсэн хайрын захиаг нь явуулжээ. Хатагтай захиаг аваад машид баярлаж бас цочирдсон байна.
-Гар утас цахим сүлжээнээс болоод өнөөгийн залуус бие биендээ хайрын захиа бичихээ больсон нь их харамсалтай. Энэ бол дурсгал шүү дээ. Энэ захианы ачаар би тэнгэрт байгаа хайрт нөхөртэйгөө  хэсэг зуур хамт байсан мэт сайхан байна-
Хатагтай Морин нөхөрдөө бичсэн бүх захидлуудаа хадгалдаг агаад.ганцхан энэ захиа л дутуу байсан гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших