Нууц мэдээллийн уурхай

УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат: Би С.Зоригийн хэргийг 18 жил ТАСРАЛТГҮЙ мөрдөж байна

Нийтэлсэн: 2018-05-09 02:16:37

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцож, сонирхолтой бөгөөд прокурорын амнаас баталгаажиж гарсан олон шинэ мэдээллийг өгсөн нь яах аргагүй анхаарал татлаа. Түүнийг энэ хэргийн талаар ёстой цензургүй ярьчихлаа хэмээн олон нийт хүлээж аваад байна.

Засгийн газраас тогтоол гарч зарим хавтаст хэргийг нь нууцаас гаргасан байгаа бөгөөд одоогоор 71 хуудас хэрэг нууцын зэрэглэлд үлджээ. Ингээд түүний ярилцлага дотроос анхаарал татсан шинэ мэдээллүүдийг хүргэж байна.

-Энэ хэргийг 18 жилийн хугацаанд тасралтгүй мөрдөж иржээ.

-Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огтоосоо мэдүүлэг өгдөггүй.

-Б.Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн.

-Гүйцэтгэх ажлаар авагдсан баримтуудыг нууц хэвээр үлдээсэн.  Одоо бол 71 хуудас нууц хэвээрээ гэсэн үг.

-Ажлын хэсгийн ахлагчаар томилогдоод 27 хавтаст хэрэг хүлээн авч байв.
-Прокурор шүүхэд шилжүүлэхдээ 58, шүүх дээр ирээд 66 хавтаст хэрэг болов. Энэ дунд тоологдоогүй, гүйцэтгэх ажлаар олж авсан нууц материалууд дунд нь бий.

-1998 оны10дугаар сарын 03-наас буюу мөрдөн байцаагчийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш өнөөг хүртэл долоон удаа түтгэлзүүлж, буцаан сэргээсэн байдаг. Энэ дунд гэхдээ гүйцэтгэх ажил зогсоогүй, тасралтгүй мөрдсөн.
-Анхны үзлэгийг чанар муутай хийсэн, хамгаалалт сайн авч чадаагүйгээс олон хүн нэвтэрч орсон. Зарим хүн ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөнтэй утсаар яриад шууд хэргийн газар руу орсон.

-Хэрэгт авагдсан материалаар  тухайн үед17 хүн орсон. Төр засаг, ар гэр, намын нөхөд нь гээд 57 том хүн нэвтэрсэн. Нийтдээ 74 хүн оржээ.

-Хэргийн газраас С.Зориг агсан болоод Б.Булган нарын гарын хээ олдоогүй.

-Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй ч байж мэднэ. Шаардлага хангаагүй ч байж мэднэ.

-Энэ хэргийг би үйлдсэн, сайн мэднэ гэсэн тохиолдол бүрийг шалгасан. Энэ хэрэгт 41 хүнийг сэжигтнээр тогтоож шалгаад, хэрэг мухарлаад хэрэгсэхгүй болгосон байдаг.

-С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа.

-Тагнуулынхан яагаад анхлан шалгав гэхээр Эрүүгийн хуулиараа тийм зохицуулалттай байсан.

-Нууц мөрдөн шалгаж байгаа хүнээ хуулийнхан бид айлгаагүй. Энгийн тактикаар авч үзэхэд магадгүй хэргийн холбогдогч нар Т.Чимгээгээ айлгах гэж хашаанд нь тийм зүйл оруулсан болов уу гэж харж байна.

-Энэ хэрэг тодорхой шатандаа илэрсэн. Бүрэн илэрч дуусаагүй. Энэ хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн, захиалагчийг шалгах ажил үргэлжилж байна. Захиалагчтай холбоотой зохиомол хэрэг болгох гэсэн сонирхол зарим хүмүүст байна. Зохиомол гэдэг яриа худлаа. Хэрэг бүрэн шийдэгдээгүй.

-Олон улсын эрүүгийн практикт анх гүйцэтгэгчийг олоод дараа нь захиалагчийг олдог. Захиалагчийг анхлан олоход хэцүү, ул мөр нь бүдэг байдаг.

-Энэ хэргийг зохиомол гэж ярьсан бүхнийг шалгаж байна.

-Аман зураг Б.Булганы мэдүүлэг болоод өөр хоёр гэрчийн мэдүүлгээр гарсан.

-Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг судлаж энэ хэрэгт оролцуулсан. Хүмүүс цуутай онц ноцтой гэмт хэрэгтэн үйлдсэн гэж ярьдаг, төсөөлдөг. Гэтэл ойрын харилцааны хэдэн хүн хийсэн нь тогтоогддог.

-Миний ажлын хэсгийг ахалж байх хугацаанд таамаглаж шалгалт хийгээгүй, баримтаар л шалгасан.
-Пилографын баримт албан ёсоор баримтаар үнэлэгдэггүй. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад ашигласан зүйл бол бий.

-УИХ-ын гишүүн О.Содбилэгийн пост бичих шалтгааныг шалгах ёстой юм байна.

Тэрбээр энэхүү хэргийг зохиомол хэрэг гэдгийг үгүйсгэж байна. Баримтаар хамгийн эхлээд гүйцэтгэгчийг нь олж аваад дараа нь захиалагчийг нь хайдаг замаар одоо захиалагчаа хайж байна гэв. 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших