Найман мянган эмч сувилагч жагсаж У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ
.jpg)
Эмч эмнэлгийн ажилтнууд цалин нэмэгдүүлэхийг шаардаж жагсаал зохион байгууллаа. Тус жагсаалд 21 аймгийн найман мянга гаруй эмч эмнэлгийн ажилчид нэгдэж дуу хоолойгоо илэрхийлсэн юм. Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 48 гаруй ажилтан байдаг аж. Үүнээс 10 мянган их эмч, 18 мянга 913 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Жагсаалын үеэр хүний нөөцийн хүртээмж, орон тоотой холбоотойгоор үүсч буй эрсдэл, алдаа дутагдлыг хариуцлагыг эмч эмнэлгийн ажилтнууд үүрч сэтгэл зүйн дарамтад ордог хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэд эрүүл мэндийн чиглэлээр 6-8 жил сурчхаад, цаг наргүй хүнд хөдөлмөр эрхэлчхээд 350-550 мянган төгрөгөөр цалинжиж байгаа нь шударга бус явдал хэмээн ярьж байлаа. Энэ талаар дараах хүмүүс байр сууриа илэрхийлсэн юм.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооны дарга Б.Мягмар :
“Эрүүл мэндийн ажилтнууд цалин орлогоо нэмэгдүүлэх, ажлын ачааллаа бууруулж, орон тоогоо нэмэгдүүлэхийн төлөө удаа дараа шаардлага тавьсан. Холбогдох албаныхан энэ шаардлагад хариу өгөөгүй учраас өнөөдрийг жагсаалыг зохион байгуулж байна. Үүний дараагийн шатанд ажил хаялт зохион байгуулна. Энэ жагсаал, ажил хаялтад 295 байгууллагын 48 мянга гаруй эмч эмнэлгийн байгууллагын төлөөлөл болсон найман мянга гаруй ажилчид цуглараад байна. Бид
-Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
-Сувилагчийг төрөөс цогц бодлогоор дэмжих
-Өрхийн эмч эмнэлгийн ажилтнуудын өвөлжингөө илүү цагаар ажиллаж байгааг зохицуулах
-Төрөх эмнэлгүүдийн эмч нарын цалинг нэмэгдүүлэх тодорхой шийдвэрүүдийг гаргах зэрэг таван шаардлага тавьж байна” гэлээ.
.jpg)
Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвийн ажилтан н.Нямгэрэл:
“Бидний тэмцлийг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн яам, төр засаг харж шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Бид цаашид ажил хаяхад бэлэн. Хөдөлмөрийн хөлсийг нэмтэл тэмцлээ үргэлжлүүлэх болно. Хүнд хэцүү нөхцөлд ажилладаг олон мянга эмч нар эрүүл мэнд, бие сэтгэлээрээ хохирч байгааг бид сайн мэднэ. Элдэв янзын зээл, өрөнд үндсэн хэдэн цалингаа тушаагаад 100 мянган төгрөг л гар дээрээ авч байгаа нь бодит байдалтай юм” гэв
Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хороон дарга Х.Ариунаа:
“Цалингаа 50 хувиар нэмүүлэх хүсэлт тавьж байна. Биелэх биелэхгүйг мэдэхгүй юм. Төр засгийн өндөрлөгүүд өөрсдөө тэрбумаар нь иддэг хэрнээ, ард түмэнд 100 цаас яагаад нэмээд өгч чаддаггүй юм бэ. Бид тэрбумаар нь нэхээгүй. Эмнэлгийн ажилчдын цалин өнөөдөр 350-550 мянган төгрөгний хооронд байна. Ингээд бодохоор 14 хоногт 140 мянган төгрөгний урьдчилгаа цалин авдаг. Би 30 жил ажиллахдаа 200 мянган төгрөгний урьдчилгаа цалин арай гэж авч байна” гэв.
НУУЦ.мн
