Нууц мэдээллийн уурхай

“УБ” зочид буудлын өмнө 15 жил хүчээр биеийг нь ҮНЭЛҮҮЛСЭН бүсгүй 4 удаа жирэмсэлж 2 удаа зулбаж 1 үр хөндүүлж 1 удаа төржээ

Нийтэлсэн: 2018-05-08 01:03:20

Монголд бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг олонтоо гарах боллоо. Гэмт этгээдүүд амьдралын боломж муутай айлын охидуудыг  Улаанбаатар зочид буудал, Багшийн дээд, Саппаро гэх мэт газруудад хүчээр биеийг нь үнэлүүлж ашиг орлого олж байна. Энэ хэрэгтээ шүүхээс ял аваад байгаа Б.Ө гэдэг эмэгтэй нь өөрийн хүрээнийхэн дундаа Цоомоо гэдэг нэрээр алдаршсан. Тэрээр А.Н гэдэг бүсгүйг эрхшээлдээ байлгаж 17 орчим настайгаас нь эхлэн Боловсролын их сургууль, Улаанбаатар зочид буудлын урд талбайд 2000-2007, дараа нь 2008 оны 6-р сараас 2016 он хүртэл нийтдээ 15 жил  тогтвортой зогсоож бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулж төлбөр мөнгийг нь авсаар иржээ. Хохирогч бүсгүй өдгөө 32 настай агаад энэ хугацаанд дөрвөн удаа жирэмсэлж хоёр удаа зулбаж нэг удаа үр хөндүүлж нэг удаа төржээ. Мөн бэлгийн замын хүнд хэлбэрийн өвчтэй болж хохирчээ. Бүсгүйн аав ээж нь Төв аймгийн Батсүмбэр сум дахь асрамжийн газарт гэр бүлж гурван хүүхэд төрүүлснээс бүгд хүүхдийн асрамжийн газраар дамжжээ. Нэг хэсэг тэднийх Шар хад дахь Цоомоогийн хашаанд байсан гэнэ. Энэ үеэс л эгч гуай охиныг асрамжиндаа авч цайны газарт зөөгч хийлгэж байгаа, христийн сүмд оруулсан гэх зэргээр эцэг эхийг нь хуурч иржээ. Хөөрхий эцэг эх нь охиноор ямар “ажил” хийлгэдэгийг үнэндээ мэддэггүй байсан бололтой. Охиноосоо цалинг нь асуухад Цоомоо эгч авдаг гэжээ.  Гэртээ байлган эцэг эхтэй нь бараг уулзуулдаггүй, уулзах гээд ирэхэд нь нуудаг мөн  “танай охин гудамжинд гуйлга гуйгаад сууж байхад олж авлаа” гэх зэргээр ярьдаг байсан гэнэ. Цоомоо нь бүсгүйг Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт өдрийн 13 цагаас өглөөний 06 цаг хүртэл зогсоож эрчүүдэд өгөн мөнгийг нь авдаг байжээ. Тэр үед цагийн 70 мянга, хоногийн 150 мянгаар өгч явуулдаг. Зарим үед 2-3 залуусд өгөөд явуулчихдаг гэнэ. Биеэ үнэлэх хугацаандаа нэг ч удаа гэртээ хонож байгаагүй гэнэ. Тэрээр бэлгэвч хэрэглэдэг ч зарим үйлчлүүлэгчид бэлгэвчгүй унтана гэж  дайрдагаас болж ийнхүү олонтоо жирэмсэлжээ. Мөн сарын тэмдэг ирсэн үед ч гэсэн биеийг нь үнэлүүлдэг.  Цоомоо нь бүсгүйг 100 айлын Улаан буудалд (энэ буудал нь 100 айлын Авто плазагийн харалдаа замын хойд талд орон сууцнууд дунд байдаг байсан),  “Алтан жолоо” үйлчилгээний төвийн “Икс найт” буудалд үйлчүүлэгчтэй хамт авчирдаг байсан тул сүүлдээ бүр танил болцгоожээ. Бүсгүйн гар хөл нь хөхөрчихсөн байхыг буудлынхан олонтоо харжээ. Орлогогүй өдөр ч гэж байгаагүй агаад Цоомоо нь өдөрт 300-600 мянган төгрөгийг орлоготой байжээ. Хэрвээ 200 мянга хүртэл буурвал “муу ажиллалаа, хүн олооч” хэмэн загнаж зоддог байжээ. Түүнийг гарт тааралдсан зүйлээрээ зоддог. Хохирогч бүсгүйг нярайд нь унаган толгойг нь гэмтээсэн агаад “эргүү толгойг нь улам эргүү болгоод өгье” хэмээн толгой түрүүгүй зоддог байжээ.  Нэг удаа хутга шидээд баруун гар нь шархадсан гэнэ.  Өөрөө зодоод дараа нь өөрөө эмчилж өгдөг байжээ.

Бүсгүйд  захаас  өндөр өсгийтэй гутал, шилэн трико авч өгдөг байсныг нь өвлийн хүйтэнд ч өмсөөд зогсдог. Гэртээ гэрийнхээ хоолноос өгдөг агаад “Улаанбаатар” зочид буудлын өмнө зогсоохдоо хуушуур бууз л авч өгдөг. Өдөрт нэг л удаа хооллодог.  Хохирогч бүсгүй хэзээ ч өөрийн дуртай амттан, хоолоо авч идэж үзээгүй, мөн хэзээ ч нэмүүлж байгаагүй гэнэ. Бүр өлссөн үедээ Багшийн дээдийн хажууд шорлог зардаг хүмүүсээс нууцаар зээлээр авч идээд дараа нь 500-1000 төгрөгөөр цувуулж өгдөг байжээ. Гар дээр нь нэг ч удаа мөнгө өгөөгүй аж. Цоомоо эгч бүх мөнгийг нь аваад мөн зоддог байсан тул зугтаж явж байгаад хүүхдийнхээ эцэгтэй танилцаад гэрт нь хоёр сар амьдарчээ. Удалгүй хүүхэдтэй болж 2003 онд хүүхдээ төрүүлсэн байна. Төрсөний дараа Батсүмбэр суманд аав, ээж дээрээ очиж уулзаад буцаж ирэн Яармагт байдаг Мандухай гэх асрамжийн газарт хүүхдээ өгөөд эргээд аав, ээж дээрээ очжээ. Очиход нь “чамайг Цоомоо ажлаа хаяад явсан гээд асуугаад олж ир гээд байнга яриад байна” гээд шууд утасдаад өгөөд явуулсан байна. Энэ мэтээр 2006, 2007 онд ахин хоёр ч удаа зугтаагаад баригдаж байжээ. Жирэмслэх бүрд нь Цоомоо эгч нь хятад эм уулгаад үсрүүлж зулбуулдаг. Найман сартай том гэдэстэй байхад нь өөрөө дагуулан явж үр хөндүүлээд тэр оройгоо  Улаанбаатар зочид буудлын өмнө зогсоож байсан гэнэ. Хамгийн сүүлд буюу 2016 оны 8 –р сарын 23-ны өдөр нэгэн залууд 150 мянгаар өгч такси барин Сансарын Икс буудалд өөрөө  хүргэж өгчээ.  Хүчээр биеийг нь үнэлүүлж байсан хэрэг илрэхэд Цоомоо аав ээж нь охиноо биеэ үнэлдэг байсныг мэддэг хэмээн мэдүүлжээ. Бүр төрсөн үед нь ээж нь хүүхдийг нь тэврээд Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт сууж байдаг байсан гэжээ. Тэрээр “...Би А.Н-ийн аав, ээжийг танихын хувьд танидаг, хүүхэд нь над дээр өссөн ... Тухайн үед би өөрөө найм сар орчимтой, А.Н дөрвөн сартай жирэмсэн байсан. ... А.Н нь бичиг үсэг мэдэхгүй, өргөдлөө өөрөө бичиж өгч чадахгүй байсан тул өргөдлийг нь бичиж өгөөд хамт үр хөндүүлсэн.  Ахиад жирэмсэн болохоор нь дагуулан аав, ээж дээр нь очоод би танай хүүхдийг багаас нь эхлэн өдий хүртэл асарч байна, харин хүүхдийг нь өсгөж чадахгүй гээд орхиод гарсан ...” гэх мэтээр мэдүүлж байсан ч сүүлдээ хохирогчийг бэлгийн мөлжлөгт оруулж байснаа хүлээн зөвшөөрсөн ч зоддог гэдгээ хүлээгээгүй. Мөн  "... намайг шоронд явчихвал А.Н болон түүний хүүг надтай адилхан харж хандах хүн байхгүй шүү дээ.." гэсэн гэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. eleven /150.129.141.2/ 2018-05-09 04:03:45

    Burhan mine bi yu unshwaa...bas arai2......iim hvn baisiin bol yagaad tsagdaad handaagve yum bol...yamar aimar yum be.

  2. summer /112.72.14.68/ 2018-05-09 15:05:41

    unen yum uu

  3. zochin /202.179.31.42/ 2018-05-09 18:19:26

    buzartai*** ve

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших