Нууц мэдээллийн уурхай

104 настай австрали эрдэмтэн хорвоог САЙН ДУРААРАА орхихоор Швейцарь нисжээ

Нийтэлсэн: 2018-05-07 15:25:25

СНН-д мэдээлснээр саяхан Австралийн 104 настай нэрт эрдэмтэн Девид Гудолл хорвоогоос сайн дураараа явахаар Швейцарь луу нисжээ. Нэрт ботаникч эрдэмтэн ямар нэгэн хүнд өвчингүй ч ертөнц дээр дундүү урт удаан амьдарч байгаадаа харамсах болсон гэнэ.

Сүүлдээ харамсал нь улам ихэссэн тул ийнхүү шийдвэрээ гаргаж хорвоогоос өөрийн хүслээрээ явж болохыг хуулиараа зөвшөөрсөн Швейцарьт очиж төгсгөлөө хийхээр шийджээ. Түүнийг нисэх онгоцны буудалд гэр бүл ойр  дотныхон нь болон найз нөхөд нь гаргаж өгч салах ёс хийжээ. Хамгийн хайртай ач хүү нь өвөөгөө эцсийн аялалд нь үдсэн байна.


-Хэдий Швейцарь сайхан орон ч надад татагдаад байх юм алга.  Даан ч Австралийн хуулиар би өөрийнхөө сайн дураар хорвоогоос явах боломж алга. Харин Швейцарьт үүнийг зөвшөөрсөн бол манай оронд ийм хууль байдаггүй нь харамсалтай-
Тэрээр хоёр хүүхдийн хамт Франфад хэсэг хугацааг өнгөрөөд дараа нь Швейцарийн Базель хотын эмнэлэг рүү ганцаараа явж тэнд хорвоог орхих гэнэ. Өвгөн эрдэмтэн үүнд шаардлагатай бүх зардлаа өөрөө бүрдүүлжээ. Тэрээр энэ зорилгоор GoFundMe сайтаас 20 мянган доллар босгосон нь хангалттай хүрэх аж.


-Би дэндүү урт амьдарч хэт өндөр насалж байгаадаа л их гуньж гутардаг. Би одоо үхмээр байна. Үүнд аймшигтай бас хэрцгий зүйл юу ч байхгүй. Харин над шиг хөгшин хүнд саад болох нь л хэрцгий хэрэг юм-
Профессор 1914 онд Англид төрж 1941 онд Австралид шилжин суурьшжээ.

Улмаар Мельбурний их сургуульд ажиллах болсон байна. Тэрээр 100 гаруй эдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээс гадна 500 зохиогчтой, 30 боть “Ecosystems Of The World” гэдэг алдарт бүтээлийн ерөнхий редактороор ажилласан.

Мөн Европ, Англи ,Америкийн олон их сургуулийн хүндэт доктор болжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. би /202.131.235.74/ 2018-05-08 19:24:31

    манай улс бас ийм хууль зөвшөөрөх л хэрэгтэй дээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших