Нууц мэдээллийн уурхай

Хуурамч итгэмжлэлээр 60 САЯЫН зээл гаргасан хэргээс ХААНБАНК “уснаас хуурай” гарах уу ...

Нийтэлсэн: 2018-05-07 06:52:21

Манай сайт өмнө нь Солонгосд ажилладаг иргэн Д.А нь хуурамч итгэмжлэлээр Хаанбанкны хадгаламжаасаа 60 сая төгрөг алдсан хэргийн тухай мэдээлж байсан. Солонгосд ажилладаг тэрээр хүүхдээ гадаадад сургуульд явуулах төрсөн эгч А-даа туслахаар 80 гаруй сая төгрөгийн хадгаламжтай дансны хамтран эзэмшигчээр оруулж хадгаламжийн дансны хуулгыг хуулбарлан авах итгэмжлэлийг нотариатаар батлуулан өгч явуулжээ. Гэтэл төрсөн эгч нь Т, А гэх эмэгтэйчүүдтэй бүлэглэн “ ... овогтой ... миний бие Хаан банкны төгрөгний ... дугаартай хадгаламжийн дансны хуулгыг авах эрхийг Б.А-д олгон итгэмжлэв” гэсэн итгэмжлэлийг нь  Б гэх нотариатчаар “Хаан банкны ... дугаартай хадгаламжийн дэвтрийг барьцаанд бариулах, зохих гэрээ байгуулж гарын үсэг зурах, уг мөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, барьцаатай холбоотой шаардлагатай бусад үйлдлийг хийх, гарын үсэг зурах” гэж гараар нэмж бичүүлж тамгыг нь принтлүүлэн батлуулсан. Энэхүү итгэмжлэлийн тамга нь хуурамч болох нь мэдэгддэг, гараараа дунд нь үг нэмж оруулсан зэрэг харваас хуурамч болох нь илт мэдэгдэхээр байсан. Хуурамч итгэмжлэл хийлгэгсэд Д.А-гийн хадгаламжийг барьцаалан зээл авахаар эхлээд Хаанбанкны Урт цагаан салбарт очсон нь бүтээгүй. Уг салбарын эрхлэгч нь нотариатчын тамга хуурамч болохыг хэлээд гаргасан. Харин маргааш нь зүүн дөрвөн замд орших салбарт нь очоод тэр өдөртөө л 60 сая төгрөгийн зээл авсан байна. Тухайн үед уг салбарын ахлах теллерээр Нацагбадам ажиллаж байсан.  Хуурамч итгэмжлэлээр хадгаламжийг нь барьцаалж зээл өгөөд дараа нь зээлийн төлбөрт суутгасан болохыг  Солонгосд ажилладаг Д.А нь гурван сарын дараа л мэдсэн. Мэдсэн даруйдаа банкинд хандсан ч нэгэнт хожимдсон агаад хадгаламжаас нь 63 сая төгрөгийг суутган авсан байжээ. Ийнхүү банкны хариуцлагагүй үйл ажиллаганы улмаас хадгаламжийн шудрага эзэмшигч иргэн хохирсон. Энэ хэргийн шүүх хурал саяхан болсон агаад эцсийн дүн нь Хаанбанкинд ашигтай байдлаар гарчээ. Шүүх хадгаламжийн жинхэнэ эзэмшигч Д.А-гийн төрсөн эгч Б.А-даа олгосон гэх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний нэхэмжлэл гаргасан боловч хэлэлцээгүй орхисон байна. Хуурамч итгэмжлэлд  Д.А оролцоогүй, түүнд гарын үсэг зураагүй гэдэг нь хэргийг хянан хэлэлцэх явцад нотлогдож, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүх уг итгэмжлэлийн хэлцлийг огтоос хийгдээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй гэж үзжээ.  Д.А-гээс Б.А-д олгосон гэх хүчин төгөлдөр бус итгэмжлэл нь эрх зүйн үр дагавар үүсгэж уг итгэмжлэлийг үндэслэн  Хаанбанк нь Б.А-тай барьцаат, зээлийн гэрээ байгуулж  улмаар зээл олгосон байдаг. Д.А-ээс Б.А-д олгосон итгэмжлэлийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус болсноор Б.А болон  Хаанбанкны хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад заасны дагуу мөн хүчин төгөлдөр бусад тооцогдох юм. Улмаар Хаан банкинд хадгалуулсан 60 сая төгрөгийн шударга эзэмшигч уг хөрөнгөө Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу уг хөрөнгийг барьцаанд хураан авсан Хаанбанкнаас шаардах эрх үүсэх  байсан. Гэсэн ч шүүх дээрхи итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисноор үл барам хохирлын мөнгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдсэнээр ахин Хаанбанкинд ашигтай нөхцөл байдал үүсжээ. Гэтэл хадгаламжийн жинхэнэ эзэмшигч нь шүүгдэгч нараас зохих мөнгөн хөрөнгийг нэхэмжлээгүй атал иргэний нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг шийдвэрлэсэн байна. Ингэснээр Хаанбанк бус харин шүүгдэгчид төлөх үүрэгтэй болжээ. Тус банк нь анхнаасаа энэхүү хэрэгт маш хариуцлагагүй хандсан.  Банкныхан хохирогч Д.А-гийн  иргэний үнэмлэхийн хугацаа дууссан байсан зэргийг зээл өгөх баримт бичгийг хянахдаа анзааралгүй орхижээ. Дараа нь банкны ажилтан алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн атал шүүхийн шийдвэр нь бүхэлдээ Хаанбанкинд ашигтай байдалтай гарч ямар нэгэн хариуцлага тэр тусмаа санхүүгийн хариуцлага хүлээхгүй байдалтай болжээ.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших