Нууц мэдээллийн уурхай

Тост тосон бумбын хамгаалалтын ажлыг "ХЭРЭГЖИЛТГҮЙ" гэж тайлагнасан Өмнөговийн БОАЖГ-ын ажилтанд арга хэмжээ авчээ

Нийтэлсэн: 2018-05-07 02:37:52

Өмнөговь аймагт “нохой сүүлээ, сүүл хонгорцогоо” гэдэг шиг явдал болжээ. Өнгөрсөн 2017 оны хагас жилээр Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хамгийн муу хэрэгжүүлсэн аймгийн нэгээр Өмнөговь тодорсон. Харин аймгийн удирдлагууд нь энэ бүтэлгүйдлээ нуусан агаад иргэд нь мэдээгүй. Засгийн газрын 35-р хуралдаанаас аймгийн Засаг дарга Д.Наранбаатарт ажил сайжруулах үүрэг өгсөн. Засаг даргатан бөөн уур аймагтаа ирээд “эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах ажлыг хангалтгүй биелүүлж, 2017 оны эхний хагас жилийн тайлан мэдээг хянаагүй Засгийн газарт хүргүүлсэн” гэх  үндэслэлээр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх болон БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. БОАЖГ-ын дарга нь бас л ууртай ажилдаа ирээд үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнасан байдлыг шалгахад 2017 оны 3-р сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолоор өгөгдсөн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах ажлын хэрэгжилтийг гаргахдаа “хэрэгжилтгүй” гэж буруу тайлагнасан байсныг олж мэдээд тайлан гаргасан гэх ажилтандаа арга хэмжээ авчээ. Уг нь даргынхаар бэлтгэл ажлыг хийж хэрэгжүүлсэн боловч төсөв хөрөнгө батлагдаагүй учраас “Хэрэгжилт хангалтгүй” буюу 30 хувьтай гэж тайлагнахаар байсан гэнэ. Засгийн газрын тогтоолын дагуу тус нуруунд хамгаалалтын захиргаа байгуулах төсөв гарган аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд оруулсан ч ИТХ нь батласангүй.  Хэдий хөрөнгө мөнгө нь батлагдаагүй ч өдгөө “чих зөөлөнтэй” болсон  “Саус гоби сэндс” компани өөрийн хөрөнгөөр Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тэмдэгжүүлэх геодезийн хэмжилт хийж, хилийн цэсийн 22 багана, таван самбарыг 45 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа гэнэ. Хариуцсан мэргэжилтэн нь энэ ажлыг бичиж болох байсан ч бичилгүйгээр “хэрэгжилтгүй” гэж “буруу” тайлагнан яаманд явуулжээ. Явуулсан тайлан нь яамнаас ЗГХЭГ-д хүргэгдэн ирж Засаг дарга Д.Наранбаатар нь Засгийн газрын хуралдаан дээр Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийг муу хэрэгжүүлсэн гэж бангадуулжээ. Аймгийн БОАЖГ-ын дарга яаманд явуулж байгаа тайлан мэдээг яагаад өөрөө уншиж хянаагүй нь гайхалтай. Болсон явдлаас харахад аймгийн удирдлагууд сүүлийн үед дуулиан тариад байгаа Тост тосон бумбын нуруунд хамгаалалтын захиргаа байгуулахад “ дургүйд хүчгүй” гэгчээр хандаж байгаа аж.  Энэ нь ихээхэн сэжиг төрүүлж байна. Энэ газарт өмнө нь дийлдэшгүй байсан, одоо ч дийлдэшгүй хэвээрээ байгаа хүчирхэг гишүүн Б.Чойжилсүрэнгийн гэх олборлолтын компани дайрч орж ирсэн.  Хэрвээ хамгаалалтын захиргаатай байсан бол нутгийн иргэдтэй хүч хавсран тэдний хүч ихээхэн нэмэгдэх байсан. Үүнээс гадна орон нутгийн удирдлагууд газар дээрээ хувийн компаний хатгасан хэдэн самбараас өөр зүйлгүй байгаа хамгаалалтын захиргаа байгуулах ажлыг хэрэгжиж буй мэтээр дээшээ мэдээлэх сонирхолтой байгаа бололтой. Харин хэрэгжилтгүй хэмээн үнэнээр нь тайлагнасан ажилтанд арга хэмжээ авч шагнал урамшуулалыг нь хассан.  Энэ нь хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өөрийх нь сэжиг бүхий ажлыг шүүмжилсэн БОАЖЯ-ны мэргэжилтэнг хөөцөлдсөөр байгаад ажлаас нь халуулсантай агаар нэг мэт ... Ер нь тус аймагт төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ямар ч уялдаа холбоогүй болжээ. Өөрийн эрхлэх ажлын хүрээнд зайлшгүй хийгдэх ажлуудыг эрэмбэлэн төлөвлөж, аймгийн үндсэн чиглэлд тусгуулах саналыг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлдэг боловч шууд хасдаг, хассан шалтгаанаа хэлдэггүй, асуудлыг бие бие рүүгээ түлхэж байгаад Засаг даргын зөвлөлийн хурлаар сэм оруулаад батлуулчихдаг гэнэ. Үндсэн чиглэлд тусгуулах ажлынхаа төлөө байгууллагын дарга санаа тавьдаггүй тул мэргэжилтнүүд нь хөөцөлдөөд явдаг ч ЗДТГ-ынхан өөдөөс нь мэргэжилтэнтэй харьцахгүй гэж томордог аж.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших