Хураагдсан 11 ТОНН самраа Батширээт сумын ЗДТГ-аас буцааж авсан Н.Батжаргал гэж хэн бэ ...
Нийтэлсэн: 2018-05-03 23:30:44
.jpg)
Сүүлийн үед Монголд монгол эхнэртэй хятад эрчүүд ихэд “даам” гарч байна. Тэднээс самрын бизнес эрхлэгчид ч дутахааргүй болжээ. Даам гарсан самрын наймаачид дундаасаа “даам” гарагсад олон байгаагийн нэг нь иргэн Н.Батжаргал юм. Тэрээр 11 тонн буюу 11056 кг хушны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж яваад Хэнтий аймгийн Батширээт суманд хэсгийн төлөөлөгчид нь саатуулагджээ. Хэсгийн төлөөлөгч Б самрыг хурааж хууль тогтоомжийн дагуу сумын ЗДТГ-д шилжүүлсэн байна. Гэтэл сумын Засаг дарга М, сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б нар нь хураагдсан самрыг тухайн иргэнд буцаан өгчээ. МХЕГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт, торгууль ногдуулах тухай шийтгэврийн хуудас зэрэг нотлох баримтууд зэрэг Н.Батжаргалын 11056 кг хуш модны самар тээвэрлэсэн үйлдлийг илрүүлсэн баримт байсаар байтал буцаан өгсөнөөс улсын төсөвд 33,1 сая төгрөгийг оруулах боломжийг алдсан байна. Энэ хэрэг улмаар замхарч сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын байцаагч нар нь цагаатгагдаж байгаа гэнэ.
НУУЦ.мн
