Нууц мэдээллийн уурхай

Боссдоо өрөөсөн бөөрөө өгсөн ч АЖЛААСАА халагдсан азгүй эмэгтэйн түүх ...

Нийтэлсэн: 2018-05-02 02:23:33

Монголын намчин залуусд сургамжтай байж болох нэгэн явдлыг өгүүлье. Нью-Йорк хотын Дебби Стивенс (Debbie Stevens) гэдэг 46 настай эмэгтэйн ажилладаг компаний захирал хатагтай нь бөөрний дутагдал гэдэг өвчнөөр олон жил шаналжээ. «Atlantic Automotive Group» (AAG)  гэдэг худалдааны том компанийг удирддаг 61 настай Жеки Бурсия (Jackie Brucia)-гийн хувьд өвчнөөсөө салах ганц арга нь бөөрөө солиулах байжээ. Гэтэл тэрээр бөөрөө солиулах өвчтнүүдийн жагсаалтанд нэлээд доогуур бичигдсэн агаад түүнд яг таарах донорын бөөрийг босс хатагтайн өмнө орсон Миссури мужийн нэгэн эр авахаар болсон гэнэ. Ийм хүнд үед нь Дебби Стивенс  боссдоо туслахаар шийдэж өрөөсөн бөөрөө жагсаалтын эхэнд  бичигдсэн эрд өгсөнөөр Жеки Бурсия  өөрт нь яг таарсан бөөрийг авч чаджээ. Ийнхүү  захирал менежер хоёр нэгэн зэрэг хагалгаанд орсон байна. Хагалгааны дараа захирлын бие хурдан сайжирч эмнэлгээс гарсан бол Деббигийн хувьд өрөөсөн бөөрөө өгсөн нь бие махбодод нь хүнд тусжээ. Түүний бие муудсан тул нөхөн сэргээх эмчилгээнд орж удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн. Гэтэл захирал нь үзүүлсэн тусламжийг нь үл хайхран харин ч хурдан ажилдаа орохыг шаардаж гарчээ. Эцэст нь арга буюу эмчилгээгээ бүрэн дуусгалгүй эмнэлгээс гарч ажилдаа ортол захирал нь түүнийг албан тушаал бууруулснаар барахгүй Нью-Йорк хотоос 80 км-ын зайд орших нэгэн жижигхэн салбартаа туслах менежерийн албан тушаалд томилсон байсан гэнэ. Гайхаж цочирдсон эмэгтэй өмгөөлөгчид хандан нь тэр нь компанид захидал бичсэн ч хэрэг явдлыг бүр дордуулжээ. Боссынхоо төлөө өрөөсөн бөөрөө өөр хүнд харамгүй өгсөн, үүний улмаас бие нь муудаж эмнэдэгт удаан хэвтсэн зэргийг тайлбарласан захиа авсан  захирал хатагтай нь харин ч улам уурлаж ажлаас нь шууд халжээ. Халагдсан эмэгтэй өрөөсөн бөөрөө нэхэж шүүхдсэн  ч амжилтанд хүрээгүй.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Ах /27.123.212.136/ 2018-05-04 13:51:07

    Тэнэг *** вэ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших