Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч Ерөнхий сайд нарын элчингийн “НАЙМААНЫ” гол чагт нь Т.Лхагвасүрэн үү ?

Нийтэлсэн: 2018-05-02 00:20:23

Монгол бус байдлаар ширээн дээр бууж байгаа энэ хүнийг Сингапурт суугаа элчин сайд Т.Лхагвадорж гэдэг. Тэрээр 2015 онд энэ албан тушаалд томилогдсон агаад тухайн үед элчин сайдад томилогсодын дундах гадаад харилцааны мэргэжилгүй цорын ганц хүн гэдгээрээ “тоон доторхи үсэг” шиг содон сонин байсан. Түүнээс гадна бас нэгэн “таних тэмдэгтэй” нь тэрээр Ерөнхийлөгчийн эгчийн хүргэн агаад үүнийг сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга “... Х.Баттулга нь уул уурхайн 39 лиценз, мөн 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна. Үүнээс бизнес нь сайн явж байгаа компанийг төрсөн эгчийнх нь хүргэн Т.Лхагвадорж оффшор бүсэд бүртгүүлдэг...” гэж мэдэгдэж байсан. Элчин сайдтан офшор бүсэд бүртгүүлдэгийг нь няцаасан ч эгчийх нь хүргэн гэдгийг үгүйсгээгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга өдгөө ганцхан хүнийг элчингээр явуулсан нь цагтаа Баянгол зочид буудлын ерөнхий менежер байсан Ё.Отгонбаяр юм. Буцаагаад байхад дахин дахин нэр дэвшүүлж байгаа нь хөшигний цаана наймаа явагдаж байгаагийн шинж юм. Ерөнхий сайдад ч “наймааалцах” зүйл байгаа бол Ерөнхийлөгчид “борлуулах” зүйл бий гэнэ. Тэр нь Сингапурт суугаа элчин сайд Т.Лхагвадоржийг улираах явдал бололтой. Энэ нь үндсэндээ гол зангилаа болоод байгаа гэнэ. Үүнээс гадна Оросд суугаа элчин сайд Б.Дэлгэрмаа улирах хүсэлтээ битүүхэн илэрхийлж хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Бүр “Молекул” хэмээх Батж. Батбаярын шинэ эхнэрийн хүргэний нэр ч “наймаалцах” зүйлсийн дунд сонсогдсон. Ерөнхийлөгч Ерөнхий сайдын саналыг ахиад л буцаана. Энэ мэт толхилцооноос болж Монголын гадаад харилцаа бараг уналтанд ороод байгаагийн хариуцлагыг мэргэжлийн сайдтай гэх ГХЯ ч хүлээх учиртай. Голлох орон болох Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсад дипломат харилцаа албан бусаар тасраад хоёрдахь жилдээ орж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших