Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг 15 хоног хорьж, Б.Ариунсанг батлан даалтад гаргалаа
Нийтэлсэн: 2018-05-01 23:22:47
.jpg)
Чингэлтэй дүүргийн шүүх Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсанг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. Прокуророос түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргажээ. Үүний дагуу Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих шийдвэр шүүхээс гаргалаа. Тодруулбал түүний биеийн байдалтай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ.
Мөн Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг 15 хоног үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо.
НУУЦ.мн
