Нууц мэдээллийн уурхай

Монголын Сайтын Холбооны МЭДЭГДЭЛ

Нийтэлсэн: 2018-05-01 22:52:47


Монголын Сайтын Холбоо нь 2009 онд байгуулагдсан Цахим салбарын ууган байгууллагуудын нэг юм. Тус холбоо нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн цахим сэтгүүлзүйн хөгжлийн төлөө олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Сүүлийн өдрүүдэд зарим сэтгүүлчдийн зүгээс Монголын Сайтын  Холбоо нь бусдын нийтлэл мэдээллийг зөвшөөрөлгүй нийтэлж, улмаар  уул уурхайн “Спэйшл Майнз” компанитай хаалтын гэрээ байгуулж, 60 сая төгрөг авсан гэх ор үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цацлаа.

Үүнтэй холбогдуулан Монголын Сайтын Холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргаж байна.

Юуны өмнө Монголын Сайтын Холбооны зүгээс уул уурхайн “Спэйшл Майнз” хэмээх компани болон өөр бусад аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагатай хаалтын гэрээний агуулгатай гэрээ, контрактыг огт байгуулаагүй болно. Тус холбооны зүгээс хариуцлагатай цахим сэтгүүл зүйг хөгжүүлэх, мэдээний хулгайтай тэмцэх, оюуны өмчийг дээдэлж ажиллах, хэвлэн нийтлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын мэдээ материал, нийтлэлийг сайтдаа байршуулахгүй байх  зарчмыг гишүүн сайтууддаа болон нийт цахим сэтгүүл зүйн салбарынханд уриалж, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Цаашид ч Монголын Сайтын Холбооны зүгээс энэхүү зарчмаа баримтлан ажиллана. Цахим орчинд сэтгүүлчийн бүтээлийг зөвшөөрөлгүй нийтэлсэн, хуулбарласан болон оюуны өмчтэй холбоотой зөрчил гарвал цаг тухайд нь бидэнд мэдэгдэхийг хүсье. Монгол улсын цахим сэтгүүлзүйн хөгжлийн төлөө мэдээний хулгай, аливаа төрлийн шантааж, оюуны өмчийн эсрэг гэмт хэрэгтэй хатуу тэмцэцгээе.
 

                                                                    Монголын Сайтын Холбоо
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших