Нууц мэдээллийн уурхай

Хүүгийнхээ амийг аврахын тулд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ болгосон ээжийн түүх ...

Нийтэлсэн: 2018-05-01 02:20:48

Энэ бол хүүхдийн амийг аврахын тулд  харааг нь муутгах, явж чадахгүй болоход хүргэсэн мэс засал хийлгэхийг зөвшөөрсөн ээжийн түүх юм. Английн Тивидейла хотын 27 настай ээж Соня Гэстийн хүү Кьян Блейк нь хоёр настайдаа тархинд нь цус харваж мэс засал хийлгэжээ.

Цус харвасаны улмаас ярих хөдлөх чадвараа хэсэгтээ алдсан байна. Хэдий зохих эмчилгээг хийлгэсэн  ч ахин цус харвах аюул байнга нүүрлэсээр байжээ. Хэрвээ ахин цус харвавал амиа алдах аюултайг эмч нар сануулжээ.


-Хүү маань өөрөө ч яваад жорлонд орж чаддаггүй байсан. Бид ахин хэзээ цус харвах бол хэмээн байнга айж сэтгэл түгшдэг байлаа-
Сүүлдээ цус харвах эрсдэл улам ихэсжээ. Зарим өдөрт бараг 100 гаруй удаагийн шинж тэмдэг илэрдэг байсан гэнэ. Эцэст нь эмч нар хүүгийн амь насыг аврах цорын ганц арга байгааг хэлсэн нь гемисферэктомия хэмээх хагалгаа хийх байжээ. Энэ нь тархиных нь цус харвах магадлалтай хэсгийг бүрэн ажиллагаагүй болгох буюу унтуулах гэнэ.

Эмч нар үүний улмаас хүүгийн хараа муудаж явах чадвараа насан туршдаа алдана гэдгийг урьдчилан сануулжээ. Аргагүй байдалд орсон ээж удтал бодсоны эцэст эмч нарын саналыг хүлээн авч мэс засал хийлгэхийг зөвшөөрчээ.
-Тэр үед шийдвэр гаргахад маш хүнд байсан. Гэхдээ би одоо харамсдаггүй. Би хүүгээ насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон ч хамгийн гол нь амийг нь аварч чадсан-
2018 оны 1-р сард хүү хагалгаанд орж мэс засал 11 цаг үргэлжилжээ. Мэс засал амжилттай болсон байна.

Нөхөн сэргээх эмчилгээ ч хүүд их таарч хурдан тэнхэрсэн. Ярих чадвар нь бага багаар сэргэж тэргэнцэрээ жолоодож чаддаг болжээ. Харин харааных нь сэргэлт муу хэвээрээ байна.


-Хүү минь амьд байвал  харж чадах эсэх нь надад хамаагүй байсан-
Гэхдээ ахин цус харвах аюул бүрмөсөн арилсан гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 3
  1. багы /103.9.90.2/ 2018-05-08 17:35:21

    Эхийн сэтгэл.

  2. best /124.158.90.3/ 2018-05-15 00:23:08

    byrxan ibeeg!

  3. Raynoch /46.161.14.99/ 2018-11-01 07:37:21

    I never thought I would find such an everyday topic so enlhartling!

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших