Нууц мэдээллийн уурхай

"Дайчин" иргэн Дайчинхүүгийн өмнө ТӨР хүчин мөхөсдлөө

Нийтэлсэн: 2018-05-01 01:55:14

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр буюу Зайсангийн бурхантай хөшөөний дэргэд хууль бусаар барьж байгаа барилгыг нураах салбарын сайдын шийдвэр гараад удаж буй. Харин сайдын захирамж болон дүүргийн ЗДТГ-аас гаргасан шийдвэрийг ажил хэрэг болгохоор Богдхан уулын тусгай хамгаалалтын захиргааныхан өчигдөр дээрх барилгыг нураахаар кран аваачиж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч цахилгаан бороохойтой, айхтар нохойтой залуусын өмнө хүчин мөхөсджээ. Тэднийг болон дүүргийн цагдаагийн алба хаагчдыг төмөр хашаа руугаа ойртуулаагүй байна. Ингэж л төрийн шийдвэрийг уландаа гишгэж, төрийн цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлжээ. Тодруулбал, газрын зөвшөөрөлгүй, өөрөө дур мэдэн барилгын ажлаа эхлүүлсэн гэх Дайчинхүүгийн таван давхар барилгыг нураах ажил өчигдөр өглөө 09.00 цагт эхлэх ёстой байжээ. Гэвч өөрсдийнхөө хууль бусаар барьж байгаа барилгыг хамгаалах үүрэгтэй гэсэн хэсэг залуус цахилгаан бороохой барьж дайрчээ. Иргэн Дайчинхүүд барилга нураах мэдэгдлийг өгөөд удаж байгаа ч ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ийнхүү зохион байгууллалтайгаар төрийн ажилд саад болж байгаа энэхүү барилгыг нураалцахад дүүргийн цагдаагийн хэлтсийнхнийг хамтрахыг Засаг даргаас нь үүрэг чиглэл болгожээ.

Харин дүүргийн цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу ирсэн байна. Ийнхүү зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах салбарын сайдын тушаал, Засаг даргынх нь захирамж гарчихаад байхад төрийн шийдвэрийг биелүүлсэнгүй.  Уг нь цагдаа, газрын албаныхан хамт байлцаж, барилгыг нь буулган газраа албадан чөлөөлөх ажлыг гардан зохион байгуулах үүрэгтэй байв. Гэвч тэд чадсангүй, нохойтой, цахилгаан бороотой хамгаалалтын хэдэн залуусын эсрэг юу ч хийгээгүй ажээ. 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 2
  1. zochin /202.9.40.142/ 2018-05-02 22:09:13

    Toirson olon barilguud ni heniih um be. Buulgav*** bugdiig ni***lgah heregtei. Zuvshuurul gedeg nernii tsaana hen gedeg dargiin sonirhol nuugdaad bainaa.

  2. зочин /122.201.21.231/ 2018-05-03 09:16:28

    Төр гэж юм байгаа юм бол ичээчээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших