“Ардын” Засгийн газрын сайд нар ААНАЙ л хэрэлдсээр ...
.jpg)
“Топор” хэмээх У.Хүрэлсүхийн Засгийн газарт анхнаасаа байгаагүй зүйл нь танхимаараа ажиллах зарчим юм. Танхимын зарчим нь энэ засагт ерөөсөө тогтож чадахгүй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарын сөргөлдөөн харууллаа. Танхимаараа ажилладаггүй гэдгээ зарлах мэт дандаа цахимаар хэрүүл хийх нь гайхалтай. Энэ удаагийн хэрүүлийн алим нь бас “ЭТТ”-н нүүрс. Ерөнхий сайд нь Их хурлын чуулганы танхим дээр өмнөх засгийн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг “нүүрсний хулгайч” хэмээн хэрэлдэн зарлаж байсан. Гэтэл энэ нүүрс нь хэнийг ч илбэдэн татдаг чадалтай агаад Г.Занданшатар ч “нүүрсдэх” шинжтэй болоод явжээ.
.jpg)
Хэрвээ “нүүрсдэхдээ” хүрвэл энэ нь УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын хариуцах салбар. Нүүрсний хэргээр оролдсоноороо Г.Занданшатар нь бөх сайдаа хоёрдахь удаагаа дээрэлхэж байгаа юм. Өмнө нь засаг байгуулагдахад Ашигт малтмал, газрын тосны газрыг УУХҮЯ-наас салгаж Сангийн яаманд харьяалуулна хэмээн дайрч байсан. Өмнөх засаг ч нүүрснээс болж их хэл амд орсон. Энэ засаг ч түүнийг тойрохгүй нь бололтой.
NUUTS.mn
