Нууц мэдээллийн уурхай

Х.Оюунцэцэг: С.Баярт долдугаар сарын 1-ний үйл явдлаар эрүү үүсгэх ёстой

Нийтэлсэн: 2018-04-30 06:30:16

Ерөнхий сайд асан С.Баярт 2008 оны долоодугаар сарын 1-ний асуудлаар хэрэг үүсгэх талаар “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”, хохирогчид болон ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооноос гашуудлын 10 жилийн ойд зориулан Долдугаар сарын нэгэн ба Оюутолгой гэсэн үндэсний чуулганыг ТББ-ууд хамтран зохион байгуулах гэж буй талаараа дуулгасан. Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг: “2008 оны долдугаар сарын 1-н болсноос хойш арван жилийн хугацаа өнгөрлөө. Тухайн үед 8000 гаруй энгийн иргэдийг хоморголон баривчлахад ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан. Үүнээс 275 иргэнд шүүхээс хүчээр ял өгсөн байдаг. Оюутолгойн гэрээний асуудлаар одоо мөрдөн шалгагдаж буй Санжийн Баяр гэх хүн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг харж байхад энэ хүн эрүүл мэндийн байдлаар ялаас мултрах гэсэн оролдлого хийж байна. Онц байдлыг далимдуулж галт зэвсэг хэрэглэсэн учраас иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед зодуулж нас барсан гэж хэлж болохоор эзэнгүй цогцсууд Туул голоос олдож байсан ч тэр талаар мэдээлээгүй. Нийтэд мэдээлснээр таван хүн нас барсан гэж байгаа ч яг хэдэн хүн нас барсан нь тодорхой биш байна. 2008 онд сонгуулийг будлиантуулж засгийн эрхийг авсны дараа 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан. Тийм учраас С.Баярт Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа энэ үед 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдалтай холбогдуулан эрүү үүсгэх ёстой. 2008 онд 16 настай байсан хүүхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд БНСУ-д дөрвөн удаа хагалгаанд ороод дахин хагалгаанд орох гэсэн ч зардал хүрээгүй учраас буцаж ирсэн байна” гэлээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших