Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ: Ипотекийн зээлийн хүүг урьдчилж авдагийг зогсоохоор хуулийн төсөлд оруулсан

Нийтэлсэн: 2018-04-30 05:43:24

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өргөн бариад буй. Энэхүү  хуулийн төсөл нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, мөнгө хүүлэхтэй тэмцэх зорилготой гэдгийг хууль санаачлагч онцолж байгаа юм. Тодруулбал, арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуулийн төсөлд  хуульчилжээ. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар тусгасан байна.Зээлийн хүүгийн дээд хязгаарыг  хуульчлах,  түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн  буюу мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг ч мөн  тусгажээ.  Ингэснээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бий болох, иргэд ААН, байгууллагууд зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт хийх аж.

Тус  хууль хэрэгжсэнээр ипотекийн зээлийн нөхцөлд ямар өөрчлөлт орох  талаар хууль санаачлагч С.Эрдэнээс тодруулахад, Тэрбээр "Өнөөдөр хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хувь тэнцүүлсэн зарчим нь иргэдэд дэндүү гэмээр хохиролтой байдаг. Тухайлбал, зээлийн хүүгийн эргэн төлөлт 70 хувь байхад үндсэн зээлийн эргэн төлөлт нь 30 хувь байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, банкууд үндсэн зээлийн хэмжээг өндөр байлгаж, зээлийн хүүгээ урьдчилж авах зарчмаар явж байгаа. Үүнийг бид "Мөнгө хүүлэлт" гэж харж байгаа. Тиймээс энэ хуульдаа бүх төрлийн зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон заалт оруулсан. Ингэснээр ипотекийн зээлийн хатуу нөхцөлийг өөрчлөх илүү шударга хувь тэнцүүлсэн зарчимд шилжүүлэх эрх зүйн боломж бүрдэх юм. Иргэд 30 сая төгрөгийн ипотекийн зээл авлаа гэхэд сард 270 орчим мянган төгрөг төлж байгаа. 10 жил энэ маягаар явахад зээл, хүү гээд үндсэндээ 30 гаруй сая төгрөг төлнө. Гэтэл хүүг нь урьдчилж авч байгаа учраас энэ мөнгөний 70 хувь нь хүүнд явж,үндсэн зээлээс нь 30 хувь нь хасагдах жишээтэй. Энэ нь  анх зээлсэн мөнгөнөөсөө их мөнгийг эргүүлэн төлсөн ч та их хэмжээний зээлтэй хэвээрээ л үлдэнэ гэсэн үг. Энэ хууль батлагдсанаар уг тогтолцоог өөрчилж, харилцан ашигтай шударга тогтолцоонд шилжүүлэх ач холбогдолтой" гэв. 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших