Нууц мэдээллийн уурхай

“Хадат Вилла”-гийн Ц.Баасандоржийн газрын албаныханд хахууль өгсөн гэх хэрэг “ЗАЛИЛУУЛСАН” болж хувирсан түүхээс ...

Нийтэлсэн: 2018-04-30 00:49:10

АН-ын үед буюу 2016 онд сүр дуулиантай баригдсан хот, дүүргүүдийн газрын албаны дарга нарын хэрэг сунжирсаар өдгөө хоёр дахь жилдээ орлоо. Энэ хооронд нэлээд сонирхолтой өөрчлөлт хувиралтууд гарч байгаа гэнэ. Баянгол, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргаар ажиллаж байсан С.Бямбадорж, Н.Батсүх нарт хахууль өгч “Хадат Вилла” хотхоныхоо 197.4 сая төгрөгийн үнэтэй В5 амины орон сууцны өмчлөх эрхийг С.Бямбадоржийн эхнэр Цэцэгбаярын нэр дээр шилжүүлсэн гэх “Цоба” компаний захирал Ц.Баасандорж нь авлигал өгсөн бус харин залилуулсан болж таарчээ. Уг нь тэрээр барилгын бизнесд цахиур хагалах шахан орж ирсэн залуу захирал. Бизнэсдээ чин сэтгэлээсээ ханддаг гэж ярьж байсан ч газрын албаны дарга нарын авлигалын гэх хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтаар Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны дарга асан  Н.Батсүх нь “Цоба” компаний захирал Ц.Баасандоржид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А/562 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 20 –р хороо, Улиастайн Их Цуурайтын аманд 90 иргэний нэр дээр газар олгохдоо ердөө нэгхэн сарын өмнө тус газарт 43 иргэний нэр дээр олгосон газрын 20 орчим иргэний газрыг давхардуулж гэрчилгээ олгожээ. Дараа жил нь ахин тус компанид Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар төсөл нэрээр мөн л Их Цуурайтын аманд 60 иргэний нэр дээр гэрчилгээ олгож кадастрын нэгдсэн санд бүртгэж албажуулахдаа өмнөх олгосон 90 айлын газрын 40 орчим иргэний газартай тус тус давхцуулж Ц.Баасандоржийг давхар “хохироосон” гэнэ. Энэ бүх газар олголт хуулийн дагуу дуудлага худалдаагаар оролгүйгээр явагдсан. Орон сууцны барилгын том төсөл хэрэгжүүлж байгаа захирал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасан “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг мэддэг баймаар.  Гэхдээ захирал өгөх зүйлээ урьдчилан өгсөн байсан. 2015 оны 8-р сарын 17-ны өдөр буюу үйл явдал өрнөхөөс бараг хоёр сарын өмнө Баянголын Өмч, газрын харилцааны албан дарга С.Бямбадоржийн эхнэрийн нэр дээр “Хадат Вилла” хотхоны ашиглалтанд орсон В5 амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ  шилжүүлэгдсэн. Харин энэ нөхцөл байдал нь сүүлдээ дарга өөрийн эхнэрийн нэр дээр тансаг хаус шилжүүлэн авч захирлыг 197,4 сая төгрөгөөр хохироосон гэж өөрчлөгдсөн.

Газрын албаны хоёр дарга газрын асуудлыг нь “шийдэхдээ” нэр давхардуулах зэргээр бөөн бантан хутгасан аж. Өөр эзэмшигчдийн нэртэй давхацсан тул газрын гэрчилгээ нь хурдан гарх боломжгүй тул “Цоба”-гийн захирлыг удаан хугацааны турш мэдээллийн сан ажиллахгүй байгаа тул мэдээлэл оруулж болохгүй байна, үүний улмаас  кадастрын нэгдсэн санд ч бүртгэж болохгүй байна гэж худал хэлж бас захиралд итгэл горьдлого төрүүлж явжээ. Хоёр даргын “олгосон” газрыг кадастрын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал хариуцдаг байсан гэнэ. Мөн тухайн үед Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар  ч “Хадат вилла” хотхоны газрыг олгосон хэрэгт холбогдон  АТГ-д шалгагдаж байсан.  Газрын албаны дарга нарын дуулианы үеэр Ц.Баасандоржийг хээл хахууль өгсөн гэх хэргээс гадна байгаль орчинд хохирол учруулсан хэмээн МБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байсан. Түүнд Эрүүгийн хуулийн 204.3-т заасан “Газрын хэвлий ашиглах, хамгаалах журам зөрчсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн прокурорын хяналтад шилжүүлсэн  ч  олон удаа мөрдөн байцаалтад буцаасан. Учир нь “Цоба” компани байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тус хотхоныг барихдаа ойр орчмын мод бутыг булгалсан, голын голдирол өөрчилсөн, уг хотхоныг барьснаас болж уулын горхи тасарсан гэх зэргээр оршин суугчид нь гомдол гаргасны дагуу МБГ-ынхан шалгаад экологид 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг. Өдгөө тэрхүү байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн ч тодорхойгүй байна. “Цоба” компанийн “Хадат Вилла-1”, “Хадат Вилла-2” хотхон нь Бэлхийн зэргэлдээ орших Хадатын ам, Улиастайн Их цуурайн аманд дундуураа нэг л уулаар тусгаарлагдсан байрлалтай оршдог агаад хотын төвөөс 18 км орчмын зайтай.
 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших